Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж, эвлэрлийг эвдсэн үү
ЦАГ.мн > Нийгэм, Улс төрч > Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж, эвлэрлийг эвдсэн үү

Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж, эвлэрлийг эвдсэн үү


10-05-2017, 03:05. Сэтгүүлч: tsag

Ерөнхийлөгч сонгуулд нэр дэвшигчдийн талаарх сайн, муу мэдээлэл цахимаар нэг хөвөрнө. Захиалгатай, захиалгагүй, эзэнтэй, эзэнгүй постууд өнөөх л монголын улс төр тэр дундаа сонгуулийн бохир уур амьсгал аль хэдийнэ орсныг илтгэх шиг.

Нэг нь тэнгэрт тултал магтаад нөгөө нь газар дор ортол муулах нь зөвхөн нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг хүмүүст сонголтыг нь хоёрдуулж, нөгөөх нь саналаа худалдах эх суурийг нь тавьж өгдөгийг үгүйсгэх аргагүй. За энэ дүүрч.

Яг энэ үед Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж авах уу гэдэг хамгийн сонирхолтой асуулт болоод байна. Учир нь АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшээд байгаа Н.Энхбаяр нарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа юм. Ялангуяа Н.Энхбаярыг. Түүний хувьд 2012 онд шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээс ял сонссон билээ.

Тухайлбал Н.Энхбаярыг тоног төхөөрөмжийг хувийнхаа аж ахуйн нэгжид өгсөн, “Эрдэнэт” үйлдвэрт онц хэмжээний хохирол учруулсан гэх мэт үндэслэлээр шүүхээс ял тулгаж байсан юм. Гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас Н.Энхбаярын өмчлөлийн Тв9 телевизийн тоног төхөөрөмжөөс улс хураан авах, дундын өмчлөлийн орон сууцыг хураан авах, 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт өгөх, 54 сая төгрөгийг Гандантэгчилэн хийдэд төлүүлэх зэрэг шийдвэрийг гаргаж 4,1 жилийн хорих ялыг оноосон байдаг. Нэг жил гаруйн хугацаанд хорих анги, сайд нарын эмнэлгийн хооронд гүйсний эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уучлалаар сулласан билээ. Гэхдээ уучлал үзүүлэн сулласан ч гэсэн ялтайд тооцох хугацаа нь хэвээрээ байсан юм. Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа.

Энэ утгаараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл улс төрд гар бие оролцож чадахгүй яваа.

2015 онд гарсан Өршөөлийн хуулиар түүний хэргийн зарим зүйл заалт хамрагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэнээр бол Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа хараахан дуусаагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Тиймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж ялтайд тооцох хугацаа дууссан эсэх дээр лавлагаа хүссэн ч талаар болсон. Гэсэн ч үүнийг үл тоон нэр дэвшээд байгаа юм. Иймээс Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигч нартай холбоотой материалыг шүүх, Авлигатай тэмцэх газраас нягтлан шалгаад татгалзах магадлал маш өндөр. Тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэсэн хариуг Сонгуулийн Ерөнхий хорооноос өгөх магадлал 50:50 гэж болно.

Хэдийгээр нөхцөл байдал ийм атал МАХН хоёр дахь хувилбар байхгүй хэмээн мэдэгдээд байгаа. Гэвч дахин нэг өөр хувилбар байж болох байсныг Н.Энхбаяр хэтийдсэн шуналаасаа болж үргээчихсэн талаар ойрын эх сурвалжууд хэлж байна. Магадгүй  энэ хувилбар нь МАХН-д ашигтай байх магадлалтай ч үүнийг тэрбээр үл тоожээ.

Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж, дэмжиж ажиллаж болно. Гэхдээ оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх.

Өөрөөр хэлбэл хэд хоногийн өмнө эрх баригч намынхан Н.Энхбаярыг дуудаж уулзсан тухай яриа байна.  Тус намынхан нэр дэвшигчээ тодруулсан талаарх хэвлэлийн хурлын үеэр дангаараа сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан МАХН-ын шийдвэр эргэлзэхэд хүргэсэн бололтой.  Тэд Намбарын хүүг аминчлан дуудаж уулзахдаа нэгэн цагт нэгэн дээвэр дор аж төрж, ах дүүс бололцож явснаа санагалзан Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байхыг хүссэх гэх.

Учир нь Н.Энхбаяр нэр дэвших нь баталгаажчихвал эрсдэл дагуулах магадлалтай. МАН, МАХН бол нэг угшилтай. Тиймдээ ч намын жирийн нэгэн гишүүдээс эхлээд УИХ-ын гишүүд нь буйраа сэлгэж, хоёр намын хооронд “гүйдэг” байдал энгийн зүйл болсон. Энэ нь МАН-ынхны саналыг хувааж мэдэх. Харин цаст уулын цагаан бар явсан Н.Энхбаяр нэрээ татаж, дэмжиж ажиллаж болно гэжээ. Гэхдээ оронд нь Ерөнхий сайд болъё гэх гаажтай саналыг тавьсан гэх. Мэдээж, МАН-ыхан эл саналыг хэрхэн зөвшөөрөх. Нэгэнт тохироо хийж үл чадсан учраас Н.Энхбаяр, зам замаараа одъё хэмээгээд гарч одсон тухай эх сурвалж аминчлаж байна.

 

24tsag.mn


Буцах