Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ойн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ
ЦАГ.мн > Онцлох мэдээ, Байгаль орчин > Ойн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

Ойн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ


27-04-2017, 04:54. Сэтгүүлч: tsag

 

        БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын төслийн багийн захирал Шин Ги Ху нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу ойн аж ахуйн сургалтын төв байгуулан, мод тарих чиглэлээр хамтарч ажиллах юм.

 

БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал үйл явдлыг нээн хэлсэн үгэндээ “Монгол орны нийт газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн доройтол ялангуяа хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн нөөц жилээс жилд багасаж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдгаас 10 хүрэхгүй хувь нь мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс ойн салбарт ажиллах мэргэжлийн ур чадвартай ажилчдыг бэлтгэх нэн шаардлагатай байгаа юм. Монгол орны шар шороон шуургатай тэмцэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн “Ногоон Ази” олон улсын ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.

 

Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол орны ойн салбарт мэргэжилтэн бэлтгэх, улмаар Монгол оны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн талууд үзэж байгаа юм. Төслийн хүрээнд энэ жил 80 мянган мод тарихаар болжээ.

 

 


Буцах