Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > “Мисс Студенчество-2017”-гийн тэргүүн титмийг монгол охин авчээ
ЦАГ.мн > Шар мэдээ, Соёл урлаг > “Мисс Студенчество-2017”-гийн тэргүүн титмийг монгол охин авчээ

“Мисс Студенчество-2017”-гийн тэргүүн титмийг монгол охин авчээ


21-04-2017, 08:20. Сэтгүүлч: tsag

“Мисс Студенчество-2017”-гийн тэргүүн титмийг монгол охин авчээ

Улан-Үдэ хотноо зохиогдсон "Мисс Студенчество-2017" тэмцээний  Гран при шагналыг монгол охин хүртэж тэргүүн титмийн эзнээр тодорчээ. Тодруулбал, Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт охин Б.Бүжмаа шалгарсан байна. 

Тэрээр Шилмэл загвар агентлагийн загвар өмсөгч, “Baikal models” агентлагийн моделиор ажилладгаас гадна Улан-Үдэ хотын Бурятский Госуниверситет сургуульд Эрүүгийн эрхзүйч мэргэжлээр сурдаг байна. Энэхүү баярт мэдээгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан хуваалцсан тэрээр “Тусалж дэмжсэн танилууд, найз, гэр бүлийнхэн, багш нар, ах эгч, хамгаас хайрт аавдаа гээд бүхий л хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Үргэлж гайхалтай хувцас урлаж өгдөг “Үлэмж гоёл урлахуй” салоны хамт олон болон захирал Наранчимэг эгчдээ маш их баярлалаа. Сайн санаат хүмүүн бүрийн үйлс нь үргэлж өөдөө байг ээ. . “ хэмээн бичсэн байв. 


Буцах