Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан
ЦАГ.мн > Онцлох мэдээ, УИХ > Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан

Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан


21-04-2017, 08:04. Сэтгүүлч: tsag

Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арсланСонгуулийн дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдов. Тэр цэргийн хүн биш ч, цагдаагийн хурандаа. Ор энгийн нэгнээс дээр гэсэн санаа. Бас УИХ-д тав дараалан сонгогдсон учир бодлоготон байж чадах магадлал нь илүү байсан биз. Түүнээс бус, Батлан хамгаалахын сайд гэхээр л 15 км-ийн маршт байлдагчдынхаа өмнө гүйж чадах, бай руу гурав буудахад гурвууланд нь 10 дээр онож байх супер офицер байх албагүй. Тэгээд ч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж бүх ард түмнээс 40 гаруй хувийн санал авч байсан хүн энэ салбарын сайд болоход харшлах шалтаг, шалтгаан өөр юу байх билээ.

Гэвч саяхан энэ салбарт, энх цагт цэргийн хоёр алба хаагч сургуулилтын үеэр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Хүний амь нас, ид жагссан идэрхэн хоёр эрийн амь нас, ард үлдсэн амьдрал юутай ч зүйрлүүлж, дүйцүүлж үл болох үнэ цэнэтэй. Тийм учраас олон хүн энэ харамсалтай хэргийн буруутны эрэлд гарлаа. Олны ийм нэхэл дор буруутан хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээх нь шударга ёс. Хамгийн гол нь хэрвээ буруутныг хайж, бас шударга ёсыг нэхэж байгаа бол түүнийгээ л олох ёстой. Зарим хүн амраар нь, ил харагдаж байгаагаар нь салбарын оройд байгаа сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэв. Сөрөг хүчин ч улс төр хийх шалтаг болгож түүнийг онилов. Одоо хоёр сонголт байна. Нэгд, энэ харамсалтай хэрэгт шууд хамаарах буруутай этгээдийг үнэнээр нь олж, хариуцлага хүлээлгэх. Тэр нь сайд, Жанжин штабын дарга, ангийн захирагч, ер нь хэн ч байж болно. Хамгийн гол нь буруутай, хариуцлага хүлээх ёстой эзнийг нь онож олох. Ингэж чадвал шударга ёс ялна. Хоёрт, салбар тэргүүлж байгаа гэдгээр нь шууд сайдыг буруутгаж, түүнд улс төрийн хариуцлага тооцох. Гэтэл үүний цаана ажил хариуцсан жинхэнэ буруутан нь, хариуцлага алдсан нь нуугдаад үлдвэл яах вэ. Энэ шударга ёс ялахгүй. Харин сөрөг хүчин болох цөөн хэдэн хүний богино зайн улс төрийн эрх ашиг л хангагдана. Хэрвээ энэ салбарын оройд, хамгийн дээд эрэмбэд байгаа албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч-Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэгэн албан тушаалтан бас бий. Тэдний ёс зүйн хариуцлагын цаана ажил хариуцсан гол буруутан нь нуугдаад үлдэж болох уу, тийм боломж бий юү. Үүнд хэн хариулт өгөх вэ.

Хэрвээ, Батлан хамгаалахын сайд буруутанд хариуцлага хүлээлгэчлээ гэхэд эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчсөн хэрэгт унана.

Салбарын харилцааг зохицуулсан Зэвсэгт хүчний тухай, мөн Батлан хамгаалах тухай гэж хоёр хууль байна. Тэнд хуульчилснаар Зэвсэгт хүчний цэргийн дээд байгууллага нь Батлан хамгаалах яам биш, Зэвсэгт хүчний Жанжин штаб юм байна. Цэргийн удирдлагын энэ дээд байгууллагыг Батлан хамгаалахын сайд биш, Жанжин штабын дарга тэргүүлдэг. Эрх, үүргийг нь хөөвөл Батлан хамгаалхын сайдад нэг ч ангийн захирагчийг, бүр орлогчийг нь томилох эрхгүй, мөн цол олгуулах, хариуцлага алдсан нэгний цолыг хураах эрх мэдэл ч алга. Зөвхөн Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг л томилох эрхтэй гэж заажээ. Цол олгох, хураах эрх мэдэл нь зөвхөн цэргийн дээд удирдлагадаа байдаг байна. Ер нь л Батлан хамгаалахын сайд гэх сүртэй нэртэй л болохоос томилгоо, санхүүгийн эрх мэдэлгүй, шүдгүй арслан мэт нэгэн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг юм байна. Ийм байхад цэргийн дээд удирдлагад шууд хамааралгүй сайдад улс төрийн хариуцлага тооцох, энэ салбарт ийм харамсалтай хэрэг ахин дахин гарахгүйн тулд ажил хариуцсан жинхэнэ буруутанд хариуцлага тооцох хоёрын аль нь чухал вэ. Энэ бол ардчилсан нийгмийн л сонголт. Гэхдээ ардчилсан нйигэмд бүх асуудал хуулийн хүрээнд явж, зөвхөн үнэн хийгээд шударга ёс ялж явах ёстой.


Буцах