Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > NBA News: Дуэйн Уэйд, К.Дюрант нар плей-оффоос өмнө эргэн ирнэ
ЦАГ.мн > Спорт, Twitter > NBA News: Дуэйн Уэйд, К.Дюрант нар плей-оффоос өмнө эргэн ирнэ

NBA News: Дуэйн Уэйд, К.Дюрант нар плей-оффоос өмнө эргэн ирнэ


7-04-2017, 02:34. Сэтгүүлч: tsag

1. "Чикаго Буллс"-ийн хамгаалагч Дуэйн Уэйдийн бэртэл илааршиж байгаа гэнэ. Тэрбээр өчигдөр багийнхантайгаа бэлтгэл хийсэн ба бямба гаригт "Бруклин Нэтс"-тэй хийх тоглолтонд оролцож, багтаа туслах хүсэлтэй байгаа аж. Ямартай ч тэрбээр плей-оффд гэртээ суух хүсэлгүй байна. Дорнод бүсэд "Чикаго Буллс", "Индиана Пэйсерс", "Майами Хит" багууд /38-40/ гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Одоогийн байдлаар Чикагогийн бухнууд долоодугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

2. "Оклахома Сити Тандер"-ийн холбон тоглогч Рассел Уэстбруук домогт Оскар Робертсоны нэг улиралд 41 трипл-дабл хийсэн амжилтыг давтсан билээ. Тэрбээр өнөөдөр Мемфистэй хийсэн тоглолтод 42 дахь трипл-даблаа хийх шахлаа.Р.Уэстбруук өнөөдөр 45 оноо, 10 дамжуулалт, 9 самбар гэсэн үзүүлэлт үзүүллээ. Түүний баг бүсийнхээ 6-д бичигдэж байгаа ба плей-оффд Ж.Хардентай таарах магадлал өндөр байна. Улирлын MVP-д өрсөлдөж буй хоёр тоглогчийн тоглолтын дундаж оноо+дундаж оновчтой дамжуулалтаар Ж.Харден 29,2+27,5=56,7
Р.Уэстбруук 31,9+23,8=55,7 гэсэн үзүүлэлттэй ширүүн өрсөлдөж байгаа юм. Та байсан бол хэнд нь саналаа өгөх вэ?

 

3. "Финикс Санс"-ийн залуу хамгаалагч Девин Букер гуравдугаар сард "Бостон Селтикс"-тэй хийсэн тоглолтод 70 оноо авсан билээ. Дөнгөж 20 насандаа түүхэн амжилт тогтоосон Д.Букерын өмсгөлийг Спрингфилдэд байдаг сагсан бөмбөгийн Алдрын танхимд байрлуулахаар болжээ.

4. Өнөөдөр хамгийн сонирхолтой тоглолт "Кливлэнд Кавальерс" - "Бостон Сэлтикс" багуудын хооронд боллоо. Дорнод бүсийн тэргүүн байраа А.Томасын багт алдаад байсан аваргууд өнөөдөр Бостонгийн залууст хичээл зааж өгчээ. 
Кливлэнд-Бостон 114-91
Л.Жэймс 36 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт, 2 хаалт
К.Лав 15 оноо, 16 самбар
К.Ирвинг 19 оноо, 5 дамжуулалт

А.Томас 26 оноо, 4 самбар, 6 дамжуулалт
А.Хорфорд 12 оноо, 7 самбар, 3 дамжуулалт

5. "Хаан" Жэймс 70 жилийн түүхэнд 26 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалтыг 54%-ийн довтолгоотой дунджилсан цор ганц тоглогч болсон байна. Мөн 788 тоглолт дараалан 10-аас дээш оноо авч, домогт Карим Абдул-Жаббарыг гүйцжээ. Одоо түүний өмнө домогт Майкл Жорданы амжилт байгаа юм.

6. "Вашингтон Визардс" багийн тоглогч Ж.Уолл багийнхаа түүхэнд нэг улиралд хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогч боллоо. Түүний баг плей-оффд гуравт бичигдэхийн төлөө "Торонто Репторс"-той ширүүн өрсөлдөж байгаа юм.

7. Өнөөдөр "Алтан мужийн дайчид" Финикс Сансыг буулган авч Өрнөд бүсээсээ 1-р гарах эрхээ авлаа. Тэд сүүлийн 13 тоглолт дараалан ялалт байгуулан байна. Мөн "Дайчид" лигийн түүхэнд сүүлийн 3 улирал дараалан 65 хожилд хүрсэн анхны бөгөөд цорын ганц баг боллоо. Мөн тус багийн К.Дюрант плей-оффоос өмнө багтаа эргэн ирэх мэдээ гарчээ.

8. D.Rose 9 жилийн карьертаа хүнд хөнгөн 18 гэмтлийг авч нийт 237 тоглолтыг өнжиж байжээ.


Буцах