Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > “UBIKE” төсөлд хамтран ажиллах урилга
ЦАГ.мн > Нийслэл > “UBIKE” төсөлд хамтран ажиллах урилга

“UBIKE” төсөлд хамтран ажиллах урилга


20-03-2017, 03:04. Сэтгүүлч: tsag

“UBIKE” төсөлд хамтран ажиллах урилга

 

Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Дэлхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгааг Та бид мэднэ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхий олон хотын туршлагаар батлагдсаар байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “UBIKE” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Хоёр. Төсөлд оролцох аж ахуйн нэгж, байгууллагууд саналаа битүүмжилсэн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цагт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.

Саналд дараахь баримт бичгүүдийг хавсаргасан байна:

“UBIKE” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 321443, 70009699 дугаарын утсаар холбогдож авч болно.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Буцах