Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/iboxmn/public_html/tsag.mn/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Зодог тайлсан Д.Цэрэнхандад асашёорү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлжээ
ЦАГ.мн > Спорт, Twitter > Зодог тайлсан Д.Цэрэнхандад асашёорү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлжээ

Зодог тайлсан Д.Цэрэнхандад асашёорү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлжээ


17-03-2017, 03:25. Сэтгүүлч: tsag

Жүдо бөхийн түүхэнд тодоос тод дуурсагдах мөрөө үлдээсэн Ц.Цэрэнханд их спортоос зодог тайллаа. Түүнд хүндэтгэл үзүүлэх халз барилдаан өчигдөр АСА циркэд болсон юм. Харин түүнд Японы мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлж, хувийн зүгээс сэтгэлийн хандив өргөжээ.

Зодог тайлсан Д.Цэрэнхандад асашёорү Д.Дагвадорж хүндэтгэл үзүүлжээ

Доржготовын Цэрэнханд Өвөрхангай аймгийн Богд сумын харъяат. Жүдо бөхийн ялангуяа эмэгтэйчүүдийн амжилтын түүхийг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. 2011 оны Парисын дэлхийн аваргын дараанаас их спортоосоо хөндийрсэн тэрбээр 2015 оны улсын аваргын татамид эргэн ирж 38 насандаа дахин аварга болж байсан түүхтэй.

Түүний амжилтаас

-Бээжин 2008 олимпийн наадмын 5-р байр
-Багийн ДАШТ-ний мөнгө
-Самбо бөхийн дэлхийн аваргын хошой аварга
-Азийн наадмын хошой мөнгө
-Азийн аваргын мөнгө хүрэл
-Монгол Улсын 15 удаагийн аварга



Буцах