Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна
ЦАГ.мн > Нийслэл > Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна


13-03-2017, 10:47. Сэтгүүлч: tsag

Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулнаАшиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

Д/дБАГЦБАЙРШИЛ
1 ХУД-02 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га
2 ХУД-06 Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га
3 ХУД-07 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га
4 ХУД-08 Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрууд, нийт 0.26 га
5 ХУД-09 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр
6 ХУД-10 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36А, 36Б байр
7 ХУД-11 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр
8 БГД-01 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га
9 БГД-04 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 1, 2, 3 дугаар байр нийт 0.67га
10 БГД-05 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3га
11 БГД-07 Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51га
12 БГД-10 Баянгол дүүрэг, 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24га
13 БГД-11 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 34 дүгээр байр нийт 0.26 га
14 БГД-12 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 33, 31 дүгээр байр нийт 0.38 га
15 БГД-13 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 32, 30, 29 дүгээр байр нийт 0.41 га
16 БГД-14 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 28, 27 дугаар байр нийт 0.3 га
17 БГД-15 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 26 дугаар байр нийт 0.12 га
18 БЗД-01 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0,84 га
19 БЗД-02 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га
20 НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагаас өмнө НХТЕТГазрын 13 давхрын 1308 тоотод ирүүлнэ.

Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13-р давхарт 1308 тоот,

Утас: 315319 /ажлын цагаар/,

 

Цахим хуудас: www.mpa.ub.gov.mn


Буцах