Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/iboxmn/public_html/tsag.mn/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Пак Гын Хэг огцрууллаа
ЦАГ.мн > Авилга > Пак Гын Хэг огцрууллаа

Пак Гын Хэг огцрууллаа


10-03-2017, 03:53. Сэтгүүлч: tsag

Пак Гын Хэг огцрууллааӨмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа. Түүнийг огцруулах хангалттай шалтгаан байна гэж үзжээ. Уг нь Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн бүрэн эрхийн хугацаа  2018 оны хоёрдугаар сард дуусах байсан юм.

Гэсэн ч тэрбээр суудлаасаа ийн буусан тул 60 хоногийн дотор  ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах шаардлагатай боллоо. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд НҮБ-ын ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мун,  Ардчилсан намын төлөөлөгч асан Мун Чжэ Ин, Чхунчхон-Намдо тосгоны засаг дарга Ан Хи Чжон, Соннам хотын дарга Ли Жчэ Мён нарын нөхдүүд өрсөлдөх магадлалтай талаар хэдийнэ яригдаж эхэлсэн юм.


Буцах