Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/iboxmn/public_html/tsag.mn/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо мэдэгдэв
ЦАГ.мн > Улс төр > С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо мэдэгдэв

С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо мэдэгдэв


11-01-2017, 10:27. Сэтгүүлч: tsag

 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гарган мэдээлэл хийж байсан. Тэрээр үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл түүний хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авчээ. Тэд өнөөдөр хамтран хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрахаар болсноо мэдэгдэцгээв.

Г.Уянга Ерөнхийлөгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулсан, “Рио Тинто”-гоос өндөр үнэтэй байр авсан, Тэргүүн хатагтайн нэр дээр АНУ-д 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандивын аян зохион байгуулсан тухай мэдэгдэв. Мөн санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг тооцолгүйгээр АСЕМ-ийг зохион байгуулсан гэж шүүмжилллээ. Тусгаар тогтнол, эвнэгдлийн нам УИХ-д суудалгүй учраас УИХ-ын байнгын хороонд саналаа оруулах боломжгүй юм. Тиймээс С.Жавхлан гишүүнээр дамжуулан байнгын хорооны хуралдаанд оруулж, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ярихаар болжээ.

 


Буцах