Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/iboxmn/public_html/tsag.mn/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Түүнийг дурлуулж чадаагүй бол хохь чинь Монгол эрчүүдээ
ЦАГ.мн > Шуугианы эзэн > Түүнийг дурлуулж чадаагүй бол хохь чинь Монгол эрчүүдээ

Түүнийг дурлуулж чадаагүй бол хохь чинь Монгол эрчүүдээ


23-12-2016, 04:58. Сэтгүүлч: tsag

Түүнийг дурлуулж чадаагүй бол хохь чинь Монгол эрчүүдээ

       

Дэлхийн мисс-2016 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөлөн оролцож шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр шалгарсан А.Баярцэцэгийг тойрсон  эерэг сөрөг мэдээллүүд тасрахгүй байна. Учир юу гэвэл түүнийг гадаад найз залуутай гэх мэдээлэл цацагдсанаас хойш шүүмжлэлүүд ар араасаа гарсаар байна. Харин энэ талаар нэгэн хүн өөрийн сэтгэгдлээ ийнхүү бичжээ. 

 

"Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11 дүгээр байрт шалгарлаа. Энэ бол улс эх орныхоо төлөө түүний гаргасан том амжилт. Гэтэл юу гэнэ үү? "Нөгөө хүүхэн чинь гадаад нөхөртэй байж", "Хайран дэмжсэн сэтгэл, эртхэн мэдсэн болоосой", "Монгол эхийн сав бузартуулсан хүүхэн" г.м соёлт ертөнц, ухаант хүний санаанаас гарамгүй үгсийг сошиал ертөнцөд дээр дооргүй ярьж эхэллээ. Явган хүний замаар зорччихож чаддаггүй тарьсан цэцэгс гишгэлдэг, автозамд би л явж байвал бусад нь хамаагүй гэж дайрдаг, нус цэр, хогоо хаа дуртай газраа хаяж, "дорнын соёл" шүү дээ гэж эхнэр хүүхдээ зоддог, бүтээж биш хэрүүл хийж суусаар цагийг бардаг бидэнд ийм шүүмжлэл хэлэх эрх бий гэж үү? Эх оронч гэж цээжээ дэлддэг мөртлөө авлигач луйварчин түшээдийн өмнө доль цохин бөхөлздөг, төрийн буруу жишгийг зоригтой шүүмжилчихэж чаддаггүй, миний хэрэг л бүтэж байвал бусад нь хамаагүй гэж нүдэн балай явдаг Монголчуудад бусдын хайр сэтгэлийг үгүйсгэх эрх бий юу? Чиний дэмжлэгтэй дэмжлэггүй энэ бүсгүй Монгол Улсынхаа нэрийг гаргаж, улсаас 1 ч төгрөг гаргалгүй баатарлаг тэмцлээ. Сонс найзаа дэлхий даяарчлагдаж байна.

Хүн дэлхийн хаана ч амьдарч, ямар ч орны иргэдэд хайр сэтгэлтэй болж болно. Бид ийм эрх чөлөө, ардчилсан соёлыг түгээж чадсан ард түмэн. Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, Монгол орны талаарх сурталчилгааг А.Баярцэцэг хангалттай хийж өглөө. Түүнийг дурлуулж чадаагүй бол хохь чинь гэж л Монгол эрчүүддээ хэлье. Хайраар дутаалгүй, хажууд нь түшиг тулгуур болон, чинь сэтгэлээрээ ар тал нь байж чадсан ХАРИЙН ХҮРГЭН ЧАМД баярлалаа. Гэхдээ чи Монголын л хүн.

Хүчирхэг байхдаа бидний омогшил дагуулсан эрхэмсэг удирдагч Чингис хаан төрсөн охид, гоо бүсгүйчүүдээ харийн оронд гэргий болгон өгдөг л байв. Даян дэлхий эв найрамдалтай аж төрж, хүн гэдэг амьтан нэг л үндэстэн гэдгээ ойлгож амьдрахыг сургаж байсан хүний хойч үеийнхэн ичиж амьдар. Архиа бага ууж, "Би Чингисийн Монгол" гэж худлаа орилохоосоо өмнө хүн болцгоо!!! гэжээ.

 


Буцах