Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/iboxmn/public_html/tsag.mn/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ
ЦАГ.мн > Засгийн газар > Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ

Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ


14-12-2016, 03:14. Сэтгүүлч: tsag

 

 

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо.

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан юм.

 


Буцах