Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг нээлээ
ЦАГ.мн > Эдийн засаг, Онцлох мэдээ > Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг нээлээ

Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг нээлээ


9-12-2016, 08:41. Сэтгүүлч: tsag

 

Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг нээлээ

 

 

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо болж байна. Энэхүү бага хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслол болов.  Ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат оролцож, үг хэлэв.

 

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын 3 талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол 2016 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм.

 

Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг нээлээ

 

 

Бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болох хэлэлцээрт маань цаашид олон улс нэгдэн орж, Ази, Номхон далайн бүс нутагт зам, тээврийн салбарын харилцан ашигтай олон талт хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

 

 Энэ хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замналыг албан ёсоор нээж байгаа бөгөөд бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах нь эргэлзээгүй.

 

 Цаашлаад манай 3 улс хамтран хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр гэсэн том зорилт бидний өмнө байгаа ба хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжинэ. Эдгээр төслүүдийг бид эвийн хүчийг нэгтгэн амжилттай хэрэгжүүлэхийн төлөө та бүхнийг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.    


Буцах