Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)
ЦАГ.мн > Спорт, Онцлох мэдээ > Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)

Т.Түвшинтулгын төлөөх Ооскаагийн тэмцэл шуугиан дэгдээж байна (Бичлэг)


16-03-2016, 09:21. Сэтгүүлч: tsag

 

 

 

ОХУ-ын Буриад улсад болсон чөлөөт бөхийн Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд зодоглосон. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчид оролцсон 21 дэх удаагийн Буриадын Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээний 2 дах өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Монгол улсын дасгалжуулагч шүүгчдийн шүүлтийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлжээ. Якутын тамирчин Двулустан Булатов, Монгол улсын тамирчин Т. Түвшинтулга нарын барилдааны сүүлчийн өмчид ялалтыг шүүгчид Оросын тамирчинд өгснөөр энэ маргаан дэгдсэн юм.

 

 

Т. Түвшинтулгын дасгалжуулагч шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн маргалдаж эхлэсэн байна. Энэ талаар тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев “Энэ бол тэгж их дуулиан шуугиан тарих асуудал байгаагүй. Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Харамсалтай нь Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байлаа. Шүүгчид тамирчдад ижил оноо өгсөн, ялагдаж байгаа тал шоо хаясан бол энэ нөхцөл байдлыг Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны төлөөлөгчид хянан үзэх ёстой. Бид маргаантай барилдааны видео бичлэгийг үзсэн. Тамирчин шоо хаях үед барилдаан дуусахад ердөө 2-хон секунд үлдсэн байсан. Бид энэ барилдааныг шударга шүүсэн гэж үзэж байгаа. Монголчууд дандаа л ийм маргаан дэгдээж байдаг. Бид Монголчуудын энэ занд бараг дасч дээ. Монголчууд үзэгчдийн өмнө ялсан. Жил болгон л ийм байдал гаргаж байдаг. Үзэгчид ч гэсэн шинэ дүрмийг мэдэхгүй байсан учраас тэмцээний тайлбарлагчдаас шинэ дүрэм тайлбарлахыг би хүссэн” гэсэн байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болж байна.


Буцах