Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа
ЦАГ.мн > Засгийн газар, Онцлох мэдээ > Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа


30-08-2013, 12:17. Сэтгүүлч: tsag
 Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардлаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагыг МАН-ын "Шинэчлэлийн хороо"-ноос гаргалаа. Н.Алтанхуяг болон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах болсон нь өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал гэлээ. Тэд  "Шинэчлэлийн Засгийн газрын буруу болдого, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эдийн засаг туйлдаж, иргэдийн амьдрал доошилоо.  Эдийн засгийг унагасан задгай явдалтай, бодлогогүй Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Удаа дараа ард түмнийг төөрөгдүүлж, ард түмний нуруун дээр хүнд ачаа байхад иргэдийн амжиргаа хоёр дахин нэмэгдсэн гэж улайтал ярьж байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Шинэчлэлийн Засгийн газар огцрох ёстой" гэлээ.

   Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Чингис бондын мөнгийг хэрхэн зарцуулж, ямар тендерийг ямар компанид өгсөн тухайгаа, үнийг тогворжуулахын тулд юу хийснээ нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлэхийг шаардлаа. 

  "Шинэчлэлийн хороо"-ны гишүүдийн энэ шаардлага 14 хоногийн хугацаатай бөгөөд ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдол улс төрийн дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдэв.

Буцах