ЦАГ.мн > Онцлох мэдээ, Байгаль орчин > Л.Энх-Амгалан: Хөвсгөл нуураас машин гаргахад хувиасаа 100 сая төгрөг гаргасан

Л.Энх-Амгалан: Хөвсгөл нуураас машин гаргахад хувиасаа 100 сая төгрөг гаргасан


19-01-2015, 11:02. Сэтгүүлч: tsag

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор “Хөх сувд” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тус төслийн талаар Л.Энх-Амгалан гишүүнээс тодрууллаа. Тэрбээр 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон билээ.


- ”Хөх сувд” төслийн хүрээнд Хөвсгөл нуурийг цэвэрлэнэ гэж байсан. Одоогоор ямар ажил хийж байна вэ?

-Би Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга байхаас эхлэн буюу 2011 оноос “Хөх сувд” төсөл санаачлан эхлүүлсэн. Төслийн хүрээнд нэгдүгээрт, Хөвсгөл нуурыг дэлхийн байгалын өвд бүртгүүлэх, хоёрдугаарт нуураа хамгаалах, гуравдугаарт Хөвсгөл нуурын чиглэлд явагдаж байгаа аялал жуулчлалыг нутгийн иргэдийн оролцоотой хөгжүүлэх, дөрөвдүгээрт нуурыг цэвэрлэх, живсэн машинуудыг гаргах гэсэн үе шаттай ажлууд хийгдэж байна.

Өнгөрсөн жил хувиасаа 100 орчим сая төгрөгийн санхүүжилт гаргаадЯпон, Канад, Америкийн эрдэмтийн хамтарсан экспидицийн судалгаа хийн нууранд 21 хоног ажилласан. Одоо бидэнд байгаа судалгаагаар өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаад Хөвсгөл нуурт 70 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд нуурыг бохирдуулж болохуйц, шатахуун ачиж явж байсан "НИК", "Шунхлай" компаниудын машин живсэн. Эхний ээлжинд энэ хоёр машиныг гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэ хүрээнд бүтэн хоёр жилийн хугацаанд туршилт судалгаанууд хийгдэж байна.

Би олон улсын байгууллага, Монголд ажиллаж байгаа Элчин сайдын яамдуудад энэ төсөлд хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Мөн ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг байгалийн өвд бүртгүүлэх өргөдөл, бичиг баримтаа өгсөн. Тун удахгүй ЮНЕСКО-д бүртгэгдсэн цөөхөн байгалийн өвийн нэг болно гэж бодож байна. Цаашдаа ч энэ ажил үе шаттайгаар явна.


- Энэ төсөл хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ? Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөөд байна?

Хөвсгөл аймаг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон. 2014 оны долдугаар сарын 12-14-ны хооронд Хөвсгөл нуур руу 40 мянган машин очсон байна. Хөвсгөл нуурын бүс маш эмзэг. Үүнийг хамгаалах нь зайлшгүй бас маш чухал байгаа юм.

Энэ жилийн хувьд байрлалыг нь тогтоосон шатахуунтай живсэн хоёр машиныг яаж гаргах вэ гэдэг арга технологуудыг Япон, Канад, Америкийн эрдэмтэдтэй хамтарч хийнэ. Дэлхийн өвд бүртгэх хэлэлцүүлэгүүд болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр энэ төслийг хариуцсан хүмүүс бий.

Нууранд живсэн машинуудыг гаргахаас гадна нуурын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниуд байгальд хохирол учруулж байна. Цэвэр, бохир усны асуудлаас эхлээд хүндрэл их бий. Үүнийг шинэ шатанд гаргах зорилгор Азийн хөгжлийн банкны 2.5 сая долларын санхүүжүүлэлттэй төслийг хэрэгжүүлээр ажиллаж байна.


-Шатахуунтай машин нууранд унаад таван жил болж байна гэлээ. Одоо шатахуун нь нууранд асгараагүй юм уу?

Одоогоор асгараагүй байгаа. Чиргүүлтэйгээ нийлээд 80 тонн шатахуун бий. Тэгэхээр сүүлийн таван жил 160 орчим тонн шатахуун Хөвсгөл нууранд живсэн, бохирдуулах эрсдэл бий болчихоод байна гэсэн үг.


-Нууранд живсэн машинуудыг гаргах ямар технологи байдаг юм бол? Манайд алийг нь ашиглах вэ?

Шатахуунтай машинуудыг битгий хэл онгоцуудыг гаргаж байсан туршилга дэлхий нийтэд бий. Их олон аргууд байдаг юм байна. Арга бүхэн өөрийн технологитой, технолги бүр өөрийн өртөгтэй. Судалгааны бичиг баримт нь удахгүй бэлэн болно. Түүний дараа ямар аргаар нууранд живсэн машинуудыг гаргах вэ гэдгээ шийднэ.Хөвсгөл нуур оршин байгаа цагт энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд явна.

 

 

 

 

 

 

 

 


Буцах