ЦАГ.мн > Спорт > М.Уранцэцэгээрээ монголчууд бахархаж байна

М.Уранцэцэгээрээ монголчууд бахархаж байна


28-08-2013, 15:08. Сэтгүүлч: Цаг

М.Уранцэцэгээрээ монголчууд бахархаж байна

Жүдо бөхийн ДАШТ-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг 48 кг-ийн жинд барилдаж, аваргын алтан медаль хүртэж монголчуудаа баярлууллаа. Тэрбээр Монголын түүхэнд жүдо бөхийн хамгийн анхны эмэгтэй дэлхийн аваргаар тодров.

 

Баянхонгор айм­­гийн Баян-Овоо сумаас гаралтай М.Уранцэцэг өдгөө 24 настай бөгөөд анх боксын спортоор хичээллэдэг байсан ч жүдо бөхийн бэлтгэл хийж буй тамирчдыг харж, бөхийн спортыг сонгож байжээ.

 

Түүний спортын замнал 2006 онд “Женко” бөхийн данстай барилдаж эхэлснээс хойш одоог хүртэл арвин амжилт дунд үргэлжилж байгаа. Жүдогийн кимоно өмс­­­­­­­­­­­сөнөөс ердөө хоёрхон жилийн дараа буюу 2008 онд насанд хүрэгчдийн УАШТ-д 48 кг-ийн жинд барилдан түрүүлсэн.

 

Түүнчлэн Белг­радад болсон оюутны Уни­версиад наадмаас мөнгөн медалиар амжилтын сангаа тэлж байсан тэрбээр 2012 онд “Их Дуулга”-д зодоглож, хүрэл медаль хүртэж бай­жээ.

 

Бразилийн Рио Де Жаниеро хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай баг одоогийн байдлаар багийн дүнгээр тэргүүлж байна. Сүүлийн жилүүдэд Монголын жүдочид дэлхийн тавцанд урамтай сайхан барилдаан үзүүлж буй төдийгүй энэ удаагийн ДАШТ-д М.Уранцэцэг тэм­цээний эхний өдөр аварга болсноос гадна, эрэг­тэй­­­­­чүү­дийн хамгийн хөнгөн жинд ОУХМ Д.Амар­­­түвшин мөнгөн меда­лийн эзнээр тодорлоо.

 

Мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Болдбаатар хү­рэл медалийн төлөөх барил­­даанд дийлд­сэнээр тавду­гаарт байрт шалгарч байна. Цаашид манай баг тамирчид өшөө илүү амжилт гаргаж, эх орныхоо төрийн дууллыг Риогийн тэнгэрт эгшиглүүлэх биз ээ.

 

T.Батсугар

Эх сурвалж: Өглөөний сонин


Буцах