Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > О.Баасанхүүг хамгаалалтад авчээ
ЦАГ.мн > Онцлох мэдээ, Улс төрч > О.Баасанхүүг хамгаалалтад авчээ

О.Баасанхүүг хамгаалалтад авчээ


16-04-2014, 10:41. Сэтгүүлч: tsag

О.Баасанхүүг хамгаалалтад авчээУИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах талаар ярьж эхэлснээс нь хойш нэлээд сүрдүүлэгт автаад байгаа аж. Тухайлбал тэрбээр Тэр гэнэт л танихгүй олон “сайн” найзтай болсон аж. Том биетэй залуу гудамжинд түүнтэй саймшран мэндэлж, хийж буй ажлыг нь дэмждэгээ уламжлаад нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадахдаа “Тэмүүжинг оролдоод үзээрэй” гэж сүрдүүлсэн байна.
Энэ мэт заналхийлэл тасрахгүй байгаа учраас тэрбээр ТЕГ-т ханджээ. Тус газрынхан заналхийлсэн нь үнэн үү гэдгийг шалгаж үзэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хамгаалалт гаргаж өгсөн байна. УИХ-аар асуудлыг хэлэлцэж дуустал эрхэм гишүүнийг хамгаалалтад авсан юм байна.
УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний харилцуур утас, бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгслийг төр хамгаалж, нууцыг чанд хадгалах ёстой юм байна. Мөн онцгой чуулган зарласан нөхцөлд УИХ-ын гишүүдийг хамгаалалтад авдаг аж. Үүнээс өөр хамгаалалтад авах тухай заалт хайгаад олсонгүй


Буцах