ЦАГ.мн > Онцлох мэдээ, Ярилцлага > Х.Тэмүүжин: Цагдаагийн байгууллагын толгой нь данхайсан

Х.Тэмүүжин: Цагдаагийн байгууллагын толгой нь данхайсан


8-03-2014, 17:38. Сэтгүүлч: tsag

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хууль зүйн яам ойрын үед ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Сая бид Цагдаагийн хуулиа батлуулчихсан. Удахгүй Хууль сахиулах үйл ажиллагааны тухай тухай хууль орж ирнэ. Энэ хууль батлагдсанаар хууль сахиулах үйл ажиллагааны стандартууд тогтож ирнэ. Тэр стандарт дээр хууль сахиулагч иргэнтэй хэрхэн яаж харьцах талаар бүрэн тусгаж өгсөн байгаа. Ядаж л ёслоод мэндлэх, асуулт асуух гээд бүх юм стандарттай болох юм. Ингэснээр нэг талаасаа хүний эрхийг хангаж өгч байгаа боловч нөгөө талаасаа цагдаагийн албан хаагч хууль сахиулах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө өөрсдөө гэмт хэрэгтэн болохг үй байх боломжоор хангагдаж байгаа хэрэг. Энэ бол өмнөхөөсөө өөр шинэ зохицуулалт руу орж байгаа гэсэн үг.

-Ирэх жилээс хуулийн байгууллагын нэр дээр данстай бөх, дуучдыг чөлөөлөх гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ирэх жилээс таны асуугаад байгаа хүмүүст өгдөг цалин, хангамж байхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, төсв өөс тэр бүх зардлыг хассан. Түүнчлэн спорт хороод, чуулгуудыг татан буулгаж байна. Энэ нь бөх, дуучдад хайртай, хүндэлдэг, тэр дундаа тэднийг дагуулж найр наадам хэсдэг хүмүүст таагүй л санагдаж байгаа байх. Гэхдээ ингэхээс өөр арга алга. Ний нуугүй хэлэхэд, тэр дуучин, бөхчүүд чинь гудамжинд эргүүл хийж явдаг цагдаагийн орон тоон дээр явж байгаа байхгүй юу. Юу гэхээр нэг цагдаа өөр нэг цагдаатай зэрэгцээд гудамжинд хяналт тавих ёстой байхад тэрнийх нь орон тоог дээшээ аваад явчихаар доор ажиллаж байгаа нөгөө цагдаа нь өөрийнхөө хийх ёстой ажлаас хоёр дахин илүү ачаалал үүрч ажиллаж байна. Гэтэл тэр нь ачааллаа дийлж ажиллаж чадахгүй болохоор иргэдээс санал, гомдол ирнэ. Дээрээс нь дарга нар нь та нар ажлаа хийж чадахгүй байна гэж дарамтална. Тэгэхээр энэ зүйлээс шалтгаалаад жирийн цагдаагийн албан хаагч хүнд нөхцөлд ажиллаж байна гэсэн үг.

 -Нийт хэчнээн хүнийг чөлөөлөх вэ. Ингэснээр цалингийн зардлаа хэдэн хувиар хэмнэх боломж гарч ирэх вэ?

-Зөвхөн тамирчдыг жишээ татъя л даа. Манай салбарын хэмжээнд албан ёсоор 300 гаруй байна. Албан бусаар хамрагддаг хүмүүс бас байгаа. Гэтэл насаараа эргүүл хийсэн цагдаа орон сууцанд орж чадааг үй байхад дуучин, тамирчин гэсэн нэртэй хүмүүс 2-3 удаа байр авсан тохиолдол ч байна. Бас насаараа энэ байгууллагадаа амь нас, эрүүл мэндээ зольж ажиллаад цол зэрэг нь ахиагүй хүн байхад амьдралдаа эргүүлд гарч үзээгүй мөртлөө хурандаа цолтой нөхдүүд ч бий. Цалингийн тухайд одоогийн байдлаар тодорхой тоо хэлэх боломж алга. Бидний баримжаагаар бол нийт зардлын аравны нэгтэй тэнцэхүйц хөрөнгө гарч ирнэ.

-Энэ асуудал нь хууль зөрчсөн асуудал. Тийм учраас хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн яриа байдаг?

-Энэ асуудал нь өөрөө Сонирхлын зөрчлийн хуулиар хориотой л доо. Тийм учраас энэ асуудлыг АТГ-аас шалгаж шийвэрлэдэг. Харин АТГ бол Хууль зүйн яамны харьяанд байдаггүй. Тийм учраас би өөрийнхөө харьяанд байдагг үй байгууллагын үйл ажиллагааг тийм байна, ийм байна гэж дүгнэж хэлэх нь зохимжгүй л дээ.

-Үүнээс гадна замын цагдаа, дотоодын цэргийг татан буулгахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Ямар бүтэц байж байгаад ямар болж байгааг бид удахгүй олон нийтэд танилцуулах болно. Үнэндээ бол манай цагдаагийн байгууллагын толгой нь данхайгаад хөл нь жижигдчихсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэдэд хүрч үйлчилдэг орон тоо нь цөөхөн. Тийшээгээ зарцуулдаг төсөв мөнгө нь бага. Эсрэгээрээ цагдаагийн удирдлага, захиргааны зардал нь данхайчихсан. Түрүүн хэлсэн дуучдаас авахуулаад дээрээ хэтэрхий их тансаг, үрэлгэн зардалтай болчихсон. Харин яг эргүүл хийж байгаа цагдаадаа зарцуулдаг зардал нь маш бага. Үүнээс шалтгаалаад цагдаагийн байгууллагын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй болсон. Үүнийг л задалж байгаа хэрэг.

-БНХАУ-аас оруулж ирсэн сандлын асуудал юу болж байгаа вэ?

 -Энэ асуудлыг эцэслэж тохирч чадаагүй байна. Гэхдээ яриа хэлцэл үргэлжилж байгаа. Солилоо гэж бодоход тээврийн зардлаас өгсүүлээд зардал гарах байх. Ямар ч байсан энэ сандлуудыг үхмэл хөрөнг ө болгочихгүйн тулд өөр хэрэгтэй хэрэгслээр сольж авахыг зорьж байна. Болохгүй бол ядаж төмрийг нь тушаадаг юм уу, ямар ч байсан нэг арга бодох байх. Гэхдээ энд нэг сэтгэл эмзэглүүлэх асуудал бий. Тэр нь энэ сандлыг яагаад хэрэглэж болохгүй гэж тайлбарлаж байгаад ажилдаа буцаж томилогдоно гэсэн бодолтой, шүүхэд асуудал нь явж байгаа ч хүн байна.

-Ер нь энэ хугацаанд сандлыг практикт хэрэглэсэн тохиолдол гарсан уу?

-Сандлыг бол одоог хүртэл ямар нэгэн байдлаар хэрэглээг үй байгаа. Гэхдээ хэрэглэхийг хүссэн захидлуудыг бичиж байгаа албан тушаалтнууд ч байна.

-Сандал хэрэглэхийг зөвшөөрсөн албан тушаалтнуудад нь хариуцлага тооцсон биз дээ?

-Цагдаагийн байгууллага ийм сандал оруулаад ирсэн, тарааж байна гэдгээ Хууль зүйн яаманд мэдэгдээгүй байсан. Үүнээс хойш Хууль зүйн яамнаас хүний эрхийг зөрчих гэж байгаа ямар нэгэн арга хэмжээ авах гэж байгаа бол заавал салбарын яамандаа мэдэгдэх ёстой гэсэн шинэ журам гаргасан. Хариуцлагын тухайд бол шууд үйл ажиллагааг нь хариуцаж байсан ЦЕГ-ын дэд даргад тооцсон. Б.Билэгт ЦЕГ-ыг бүхэлд нь удирдаж байгаа боловч мөрд өн байцаах чиглэлийн үйл ажиллагааг дэд дарга нь гардан удирдаж байсан учраас тэр хүнд хариуцлага тооцсон. Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яамны бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцож албан тушаалаас нь зайлуулсан.

Х.Түвшинтөгс

 

 Х.Тэмүүжин: Цагдаагийн байгууллагын толгой нь данхайсан


Буцах