Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ
ЦАГ.мн > Онцлох мэдээ, Сонгууль > МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ


29-10-2013, 13:50. Сэтгүүлч: tsag

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээМонгол Ардын Намын XXVII Их хурлыг тохиолдуулан Хятадын Коммунист Намын Төв хороо, СоцИнтерн, БНСУ-ын Сэнүри нам, ХБНГУ-ын Социал Демократ нам, Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурал, Их Британий Хөдөлмөрийн Нам, Японы Социал демократ нам, Ардчилсан нам, Иргэний зориг Ногоон Нам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо зэрэг гадаад, дотоодын нийт 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээсэн байна. Эдгээр мэндчилгээнд хоёр нам, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, Монгол Ардын намын үйл хэрэг цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэн, Монгол Ардын Намын XXVII Их хуралд онцгой ач холбогдол өгч буйгаа дурьдан амжилт хүссэн байна.

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ


Тухайлбал, СоцИнтерний Ерөнхий Нарийн Бичгийн дарга Луис Аяала илгээсэн мэндчилгээндээ “СоцИнтерний зүгээс МАН-ыг гадаад харилцаагаа өндөр түвшинд хөгжүүлсэн Азийн намуудын нэг гэж үнэлдэг. Та бүхэн нийгмийн ардчиллын эрх, эрх чөлөөний төлөө үргэлж идэвхитэй тэмцэж ирсэн. Энэ нь Монгол улс болон дэлхий нийт үүний төлөө хамтдаа зогсож байгаагийн илрэл юм. Эгзэгтэй цаг мөч тулж ирээд байгаа ч өнгөрсөн цаг хугацааг даван туулж ирсэн арвин туршлагаар тань бид маш их бахархдаг. Тийм  ч учраас бид бүхэн МАН-ын эрх барих дээд байгууллага XXVII Их Хурал болох гэж буйд ихэд догдолж байна. МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах болон Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг батлахад Монголын ард түмний дуу хоолойг илэрхийлэхээр сонгогдсон нийт 1134 төлөөлөгчид хуралдсанаар Монгол улсын ирээдүйд үнэтэй хувьд нэмэр оруулна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. МАН-ын Их хурал танай намд болон нийгмийн ардчиллын хөгжилд онцгой ач холбогдолтой болно гэдэгт гүнээ итгэлтэй байна” хэмээжээ.

 

Мөн Хятадын Коммунист Намын Төв Хорооноос ирүүлсэн мэндчилгээнд хоёр нам хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь Хятад, Монгол орны стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэхэд чухал үүрэг гүйтэтгэж ирснийг дурдаад Хятадын Коммунист нам МАН-тай найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхэд бэлэн байна” хэмээсэн байна. Түүнчлэн БНСУ-ын Сэнүри намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Хонг Мүүн Жонг “Миний бие тус Их хурал танай намын цаашдын хөгжил дэвшилд онц ач холбогдолтой болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэдгээ баярын мэндчилгээндээ онцлон дурьджээ. Цаашилбал, Азийн Улс Төрийн Намуудын Олон улсын бага хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга ноён Чан Уй-ёонгоос ирсэн баярын мэндчилгээнд “Энэ удаагийн Их хурлаар та бүхний хэлэлцэх асуудлууд цаг үеэ олсон, оновчтой сэдэв болохыг онцлон тэмдэглэмээр байна.    МАН нь Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын хамгийн нөлөөтэй гишүүдийн нэг болж бүс нутаг дахь улс орнуудтай харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхээс гадна улс төрийн өөр өөр үзэл баримтлалтай намуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Та бүхний Азийн Улс Төрийн Намуудын Олон улсын бага хуралд оруулсан хувь нэмэрийг бид өндрөөр үнэлдэгээс бөгөөд цаашдаа ч өргөн хүрээтэйгээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.”  гэжээ

Дотоодын улс төрийн нам, олон улсын байгууллагуудаас баяр хүргэж, амжилт хүсссэн олон мэндчилгээ ирсэнээс “Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо”ны мэндчилгээнд “Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн намын хувьд улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралын түвшин, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэгдсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэнд Монголын хөдөлмөрчид талархалтай хандаж ирснийг Монгол Ардын Намын ээлжит XXVII Их хурлын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна”  гэжээ.

 

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 

 

 

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

МАН-ын Их хуралд гадаад, дотоодын 30 гаруй байгууллагаас баярын мэндчилгээ илгээжээ

 


Буцах