Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Майкл Дуглас төвөнхийн хорт хавдартай гэж худлаа ярьсан байжээ
ЦАГ.мн > Шар мэдээ > Майкл Дуглас төвөнхийн хорт хавдартай гэж худлаа ярьсан байжээ

Майкл Дуглас төвөнхийн хорт хавдартай гэж худлаа ярьсан байжээ


15-10-2013, 15:56. Сэтгүүлч: Цаг

Нэрт жүжигчин Майкл Дуглас 2010 онд төвөнхийн хорт хавдар туссан гэж худлаа ярьжээ. Тэрбээр үнэн­дээ хэлний хорт хавдар туссан аж. Энэ талаар жүжигчин өөрөө телевизийн шоуны үеэр мэдэгдсэн байна.

 

Хэрвээ тэр үнэнээ хэлсэн бол “Уолл-стрит: Мөнгө унтдаггүй” кинонд тоглоход нь саад болох байсан гэнэ. Тиймээс эмч түүнийг өвч­нийхөө оношийг худал хэлэ­хийг зөвлөжээ.

 

Энэ та­лаар Майкл Дуглас “Мэс за­салч эмч намайг хоолойн хорт хавдар туссан гэж хэл хэмээн зөвлөсөн. Хариуд нь би “Яагаад үнэнийг хэлж болох­­гүй гэж” хэмээн асуу­сан. Гэтэл хэрвээ надад мэс засал хийхээр болбол хэл, эрүүг минь авна гэж хэлсэн. Тиймээс би худлаа ярихаар болсон” гэжээ.

 

Майкл Дугласын хэлэн дээр хушганы чинээ том хавдар үүссэн бөгөөд өвчин­тэйгөө зургаан сарын турш тэмцсэн юм.

 

Амь насанд нь ноцтой аюул учруулах энэ өвчнөө тэрбээр ялан дийлж, бие нь илт сайжирсан билээ.

Анхандаа түүнийг архи, тамхи олон жил хэрэглэснээс болж хавдар туссан гэж байсан. Гэвч Майкл Дуглас Британийн “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа бэлгийн замаар дамждаг хүний папилломын вирус­нээс болж хавдар туссанаа хүлээжээ. Энэ нь түүний аман секс хийх дуртай бай­сантай холбоотой аж. 

Эх сурвалж "Өглөөний сонин"


Буцах