Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Япончууд Асашёорюүг шагнахаар болжээ
ЦАГ.мн > Дэлхий дахинд, Онцлох мэдээ > Япончууд Асашёорюүг шагнахаар болжээ

Япончууд Асашёорюүг шагнахаар болжээ


14-10-2013, 09:52. Сэтгүүлч: Цаг

Японы чөлөөт бөхийн холбооноос Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадоржийг холбооныхоо тусгай шагналаар шагнахаар шийдсэнээ зарлалаа. Шагналыг ирэх арванхоёрдугаар сард Токио хотноо болох Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний үеэр гардуулах ажээ. Энэхүү шагналд бас нэгэн учир байгаа нь ирэх жил болох ФИЛА-гийн сонгуультай холбоотой юм. Одоо ФИЛА-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Японы чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Фүкүда Томиаки ирэх жил ажлаа өгөхөөр болсон. Харин түүний оронд 1984 оны олимпийн аварга Томияма Хидэаки сонгуульд өрсөлдөхөөр болоод байгаа. Ази тивээс дэд ерөнхийлөгчийн суудлыг хадгалан үлдэхийн тулд Томиямаг дэлхий дахинд нэр хүндтэй Асашёорюүгээр дэмжүүлэх зайлшгүй шаардлага гараад байгаа аж. Мөн ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович чөлөөт бөхийн ертөнцөд шинэчлэл хувьсгал хийхээр болж, Ази тивийнхний амжилттай барилддаг бага жингүүд болон эмэгтэйчүүдийн жинг цөөлөх магадлалтай болсон. Тиймээс Азийн чөлөөт бөхийг хамгаалах Асашёорюүгийн ирээдүйн гавьяаг үнэлж шагнаж байгаа аж.

Unen.mn

 


Буцах