Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ ГҮҮРИЙН ДАМ НУРУУГ БАРЬЖ ДУУСГАЛАА
ЦАГ.мн > Нийгэм, Twitter > ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ ГҮҮРИЙН ДАМ НУРУУГ БАРЬЖ ДУУСГАЛАА

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ ГҮҮРИЙН ДАМ НУРУУГ БАРЬЖ ДУУСГАЛАА


19-06-2020, 04:40. Сэтгүүлч: tsag

Дорноговь аймаг дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгойн уурхай хүртэл үргэлжлэх 414.6 километр төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 13-ны өдөр эхний 50 километр дээд бүтцийг угсарч дууссан бол өнөөдөр /2020.06.18/ эхний гүүрийн дам нурууг барьж дуусгалаа.

Энэхүү төслийн хүрээнд нийт 27 ширхэг төмөр бетон гүүр, 594 ширхэг ус зайлуулах хоолой бүхий хиймэл байгууламж, мал амьтны 12 ширхэг гарцыг барьж, байгуулах юм.

Төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК, доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, хяналтын гүйцэтгэгч “Тавантолгой төмөр зам” ХХК болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй дотоодын компаниудын нийт ажилтан, алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

 

 


Буцах