Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > "ЗҮРХ СУДАСНЫ ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО, СУДСАН ДОТУУРХИ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЦАГ.мн > Эрүүл мэнд, Нийгэм, Twitter > "ЗҮРХ СУДАСНЫ ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО, СУДСАН ДОТУУРХИ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ЗҮРХ СУДАСНЫ ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО, СУДСАН ДОТУУРХИ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


5-07-2019, 10:37. Сэтгүүлч: tsag

Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг, Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран "Зүрх судасны дүрслэл оношилгоо, Судсан дотуурхи мэс засал эмчилгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг  ШУГТЭ, Зүрх судасны төвийн дэмжлэгтэйгээр 2019 оны 06 сарын 30, 07 сарын 01-ний өдрүүдэд ШУГТЭ-ийн Хурлын танхимд 2 өдөр зохион байгууллаа. 

Тус хуралд манай орны дүрс оношилгоо, зүрх судасны дүрслэл оношилгоо, судсан дотуурх мэс заслын чиглэлээрх эрдэмтэн, судлаач, нарийн мэргэжилтнүүд оролцсоноос гадна Франци, Хятад, Тайвань зэрэг судсан дотуурх мэс засал өндөр хөгжсөн орнуудын нарийн мэргэжилтнүүд оролцож өөрсдийн мэдлэг, туршлагыг хуваалцсан юм. 

Хурлын 2 дахь өдөр хагалгааны өрөөнөөс хурлын танхим руу судсан дотуурх мэс заслын үйл явцыг шууд дамжуулалт хийж хуралд оролцогчдод танилцуулсан нь манай орны хувьд анхдагч үйл явдал болсон төдийгүй энэ төрлийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын практикийг өөрийн оронд нэвтрүүлсэн үйл явдал боллоо. 

Цаашид тус хурал нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд судсан дотуурх эмчилгээ, оношилгооны чиглэлээр өөрийн орны төдийгүй, олон улсын эмч мэргэжилтнүүдийг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулдаг байхаар төлөвлөж байна. 

Хурлын зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУГТЭ, Зүрхний төв болон ивээн тэтгэгч Bayern ХХК, Саммит медикал сервис ХХК, Номун клиникийн эмнэлэг, УБ Сонгдо эмнэлэг, Грандмед эмнэлэг болон нийт оролцогч та бүхэнд талархал илэрхийлье. 

Та бүхэн ЭНД дарж хурлын гарын авлага номтой танилцах боломжтой. 


Буцах