Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Парис21-ийг монгол хүн тэргүүлэхээр болжээ
ЦАГ.мн > Нийгэм, Шуугианы эзэн > Парис21-ийг монгол хүн тэргүүлэхээр болжээ

Парис21-ийг монгол хүн тэргүүлэхээр болжээ


5-04-2019, 06:06. Сэтгүүлч: admin

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС21-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогджээ. НҮБ, Европын эдийн засаг, техникийн комисс, ОУВС, Дэлхийн банк хамтран Статистикийн хэрэглээг нэмэгдүүлэх, бодлого боловсруулалтад баримт нотолгоо ашиглах, улс орнуудын статистикийн байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС21-ийг 1999 онд үүсгэн байгуулсан ажээ.

Энэ сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан ээлжит Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяаг Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгосон юм байна. Удирдах зөвлөл нь 54 гишүүнээс бүрддэг бөгөөд, үүнд дэлхийн 13 бүсийг төлөөлсөн улс орнуудын статистикийн байгууллагын удирдлага, НҮБ-ын агентлаг, ОУ-ын банк, санхүүгийн байгууллага зэрэг багтдаг юм байна.

2016 оноос 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл /ПАРИС21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан Бүгд Найрамдах Филлипин Улсын Статистикийн газрын дарга Лиза Берсалесын хамт

 


Буцах