ЦАГ.мн > Байгаль орчин > ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА


4-01-2019, 07:10. Сэтгүүлч: tsag

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 01-р сарын 03-ны өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Аудитын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: УБСК 01/19

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь аудитын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК -ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийх гэрээ байгуулан, гүйцэтгэж, дүгнэлт гаргах болно. 
Материал ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, санхүүгийн аудит хийж байсан ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл болон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар гэх мэт) ирүүлнэ.
Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50,000] төгрөгийг бэлэн тушааж худалдан авч болно. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 15 цагаас өмнө авч болох бөгөөд материалыг дор дурдсан хаягаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагаас 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлэх ба төлөөллийг (нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын) байлцуулан тухайн өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Улаанбаатар Смарт Карт ХХК
Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Багатойруу 15, Нийслэлийн засаг захиргааны IV -р байр, 4 давхар, 409 тоот
Харилцах албан тушаалтны нэр : Э. Гандиймаа
Утас : 8808-2659, 7810-0200
Имэйл : gandiimaa@uscc.mn


Буцах