Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна
ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ > “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна

“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна


11-10-2018, 19:45. Сэтгүүлч: tsag

Тус хуралд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Монгол дахь зөвлөлдөх санал асуулгын тухай” сэдвээр илтгэл тавилаа.

Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь Ази дахь засаглалын өнөөгийн тулгамдаж буй асуудлууд болон иргэдийн оролцоо, ардчиллын шинэ хандлагын талаар туршлага солилцох боломжийг олгож байна.

Азийн улс орнууд зөвлөлдөх санал асуулгыг өөр өөрсдийн улс төрийн системд, төр засгийн янз бүрийн түвшинд, төрөл бүрийн асуудлын хүрээнд зохион байгуулж ирсэн. 
Азийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан улс орнууд сурсан зүйлс, явуулсан аргачлал, хүндрэл бэрхшээл зэрэг олон асуудлын хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж байна.

Монгол Улс нийт 3 удаагийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга, 2018 онд Налайх дүүргийн зөвлөлдөх санал асуулгыг Үндэсний статистикийн хороо мэргэжил, арга зүйгээр ханган амжилттай зохион байгуулж ажилласан.


Энэ мэдээ таалагдаж байвал:

Буцах