Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Гэмтэл Согог Судлалын ээлжит ХХ эрдмийн чуулган Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЦАГ.мн > Эрүүл мэнд, Нийгэм, Онцлох мэдээ > Гэмтэл Согог Судлалын ээлжит ХХ эрдмийн чуулган Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Гэмтэл Согог Судлалын ээлжит ХХ эрдмийн чуулган Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа


11-10-2018, 09:37. Сэтгүүлч: tsag

      Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Монголын Гэмтэл Согогийн Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “НОТОЛГООНД СУУРИЛСАН ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛ” сэдэвт ээлжит ХХ эрдмийн чуулганыг анх удаа орон нутагт амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд  21 аймаг,  9 дүүрэг, ЦТЭ, УНТЭ, ТТАХНЭ, “Улаанбаатар Сонгдо” “Мөнгөн Гүүр”, “Гранд Мед”,“Мед Травма” “Интермед” зэрэг МУ-ын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 180 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Монгол Улсын гэмтэл согог судлалын практикт орчин үеийн дэвшилтэт технологи, нэвтрүүлсэн шилдэг эмч, эрдмийн бүтээлүүдийг шалгарууллаа.

Үүнд:

  1. “ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧ”-аар

ГССҮТөвийн Цээж хэвлийн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Цэнд-Очир

  1. “ЧАДВАРЛАГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ”- аар

ГССҮТөвийн Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид

  1. “ЭРЭМГИЙ МЭС ЗАСАЛЧ”- аар

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Энхбаатар нар

ЭРДМИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДЭЭР

ТЭРГҮҮН БАЙР: “Гранд Мед” эмнэлгийн Нуруу Нугасны гэмтлийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч  М.ТЭМҮҮЖИН

ДЭД БАЙР: ГССҮТөвийн Хүзүү Нуруу Нугасны гэмтэл согогийн тасаг, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Б.БАТТӨГС

ГУТГААР БАЙР: УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн үений мэс заслын эмч, АУ-ны магистр Б.ТҮВШИНЖАРГАЛ

ТУСГАЙ БАЙР: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтэл Согогийн тасгийн их эмч, АУ-ны магистр К.ЕРБОЛАТ нар тус тус шалгарлаа.

Тухайн орон нутагтаа 15-аас дээш жил үр бүтээлтэй, салбараа манлайлан ажиллаж байгаа

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Ц.Батбаатар

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Х.Эрдэнэбулган нарт Клиникийн профессор цол олгов.

ГССҮТөвөөс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн чухал хэрэгцээтэй байсан  “ШИЛБЭ ЯСНЫ ХУГАРЛЫН ТҮГЖЭЭТ ХАДААСНЫ СУУРЬ БАГАЖ”, тус эмнэлгийн Гэмтлийн тасагт 500,000 төгрөг. Мөн ЭМЯ-ны Гэмтэл Согогийн Мэргэжлийн салбар зөвлөлөөс “ХУГАРСАН ШӨРГИЙГ АВАХ”  иж бүрдэл багаж бэлэглэлээ.

Мөн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон өөрийн эмнэлгийн дотоод хүчин чадлыг зөв зохистой ашиглан гэмтэл согогийн тусламжийг цаг алдалгүй, чанар хүртээмжтэй үзүүлж, иргэдийн нийслэлийг зорин ирэх хүндрэл чирэгдлийг бууруулсныг үнэлж Увс аймгийн НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ өргөмжлөл, 1,000,000 төгрөгний мөнгөн урамшуулал олгов.

Тус чуулган нь Монгол Улсын хэмжээнд Гэмтэл Согогийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, Нийслэл, Хөдөө орон нутаг, Хувийн Хэвшлийн эмнэлгүүдийн чанар хүртээмж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэг түвшинд ойртуулж, МУ-д нотолгоонд суурилсан гэмтэл согог судлалыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа.

 


Буцах