Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг: Манай салбарынхан 72 дахь хоногтоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
ЦАГ.мн > Эдийн засаг, Нийгэм > ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг: Манай салбарынхан 72 дахь хоногтоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг: Манай салбарынхан 72 дахь хоногтоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна


10-10-2018, 15:30. Сэтгүүлч: tsag

      Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх болон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир тариалангийн бүс нутагт хийж буй томилолт Сэлэнгэ аймагт өнөөдөр/2018.10.09/ үргэлжиллээ.


Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байгаа юм. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил танилцуулж байлаа. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж ургац хураалт хоцорч байгаа ч дор бүрнээ зүтгэл гаргаж 100 хувь хураан авахаар тариаланчид хичээж байна. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн танилцуулснаар, энэ хавар нийт 189 мянган га-д үр тариа тариалснаас 140 мянган га нь улаанбуудай аж. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалж 2500 га тэжээлд шилжиж, 5012 га ургац алджээ. Гэсэн ч 135 мянган га талбайгаас 175 мянган тн ургац хураан авах төлөвтэй байгаа аж. Ургац хураалт өнөөдрийн байдлаар 46 хувьтай байгаа ба 92 мянган тн үр тариа хурааж авчээ. Сэлэнгэ аймгийн тариаланчид үр тариагаа амжилттай тариалж, ургац хураах үeд цаг агаараас шалтгаалсан хүндрэл гарсан ч даван туулах чадвартай байгааг тэрээр онцолж байна.

      ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзоригийн Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалттай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах чиглэл өгсөний дагуу аймгийн Ургацын комисс хуралдаж, ургац хураалт дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, Тариаланч, малчдын хоорондын тулгардаг асуудлыг зохицуулах зорилгоор аймаг, сум орон нутгийн бүх шатны албан тушаалтнууд хамтарч ажиллахаар болсныг тэрбээр мөн хэлж байлаа. Ургац хураалт болон тээвэрлэлтэд ямар нэг саад учруулахгүй байхад хяналтын байгууллагууд, багийн дарга нар, малчид хамтарч ажиллаж буй аж. Гэсэн хэдий ч тариалангийн талбайд мал орох зэргээр маргаан тасрахгүй байгаа учраас эрчимжсэн мал аж ахуйд шилжих, малын тоо толгойг цөөлөхөд анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрбээр хэлж байлаа.

      Энэ өвөл аймгийн хэмжээнд 17 сумын 56 багт 9499 малчин болон мал бүхий өрхөд 1.6 сая мал өвөлжих аж. Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь Тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс тус аймагт ойн зурвас татаж, тариалангийн талбайнуудаа хашаажуулах ажлыг эрчимтэй эхлээд байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд, Ургацын улсын комиссын дарга Б.Батзориг, Манай салбарынхан 7-р сарын 30-наас хойш өнөөдөр 72 хоногтоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өвөлжилт, хаваржилт, ургац хураалтын ажлаа цаг агаарын нөхцөл байдалтайгаа уялдуулж хүн хүч техникийн бэлэн байдлаа эртнээс хангахаар ажлаа зохион байгуулж ажилласан болохоор ямар ч нөхцөл байдалд харьцангуй бэлтгэлтэй байна гэлээ.


Буцах