Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Нэгдүгээр сургуулийн захирлыг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ
ЦАГ.мн > Site News, Авилга > Нэгдүгээр сургуулийн захирлыг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ

Нэгдүгээр сургуулийн захирлыг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ


5-10-2018, 11:06. Сэтгүүлч: tsag

Нэгдүгээр сургуулийн захирлыг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ

АТГ-аас өчигдөр баривчлагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан,  өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. 

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сануулахад, АТГ өнгөрсөн оноос эхлэн улсын хэмжээнд төрийн байгууллагуудаар шалгалт хийж буй. Тодруулбал, шалгалтад  яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм. Шалгалтын үеэр олон зөрчил илрүүлж, зарим зөрчлийг нарийвчлан шалгахаар Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлж байсан. Энэ дагуу эхнээсээ арга хэмжээ авагдаж эхэлсэн бололтой. 

Мөн АТГ-аас Засгийн газарт зөвлөмж өгсөн байдаг. Улмаар зөвлөмжийнхөө биелэлтийг шаардаж энэ жил дахин шалгалт явуулсан ч зөвлөмжийг зарим байгууллагууд биелүүлэхгүй байгаа аж. АТГ-ын зөвлөмжийн хэрэгжүүлэхгүй байгаа нь иймэрхүү авлигын гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.


Буцах