Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалъя
ЦАГ.мн > Засгийн газар, Онцлох мэдээ > Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалъя

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалъя


13-09-2018, 20:49. Сэтгүүлч: tsag

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалъя

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов.
 
 
ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Түүнийг хэрэглэгчдийн дийлэнхи олонхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна Нүүрном буюу Facebook хуудас өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болжээ. Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага  гэв.
 
 
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж,  эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав. Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд явуулсан “Цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг мөн хүлээн авч засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллана гэв.  Түүнчлэн өөрийн орны хүүхэд, залууст техник, технологийн хөгжил, интернетийн хязгааргүй боломжийг үр ашигтай, аюулгүй хэрэглүүлэх нөхцлийг нэгдсэн бодлогоор бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үүрэг. Түүнчлэн төрийн байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, урлаг, спортын алдартнууд, иргэн бүрийн оролцоо чухал гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Буцах