Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Нийслэлийн дарга нар нэгнийгээ хүнд гэмттэл нь зоджээ
ЦАГ.мн > Нийгэм, Шуугианы эзэн > Нийслэлийн дарга нар нэгнийгээ хүнд гэмттэл нь зоджээ

Нийслэлийн дарга нар нэгнийгээ хүнд гэмттэл нь зоджээ


25-07-2018, 14:47. Сэтгүүлч: tsag

Саяхан нэгэн хэрэг явдал болоод өнгөрсөн ч олон нийтээс ихэд нууцлан хав дараад өнгөрсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрөгч 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах хотын дарга Су.Батболдын гэх амралтын газар нийслэлийн томоохон удирдлагын төлөөллүүд ёстой зад наргицгаасан юм байх. Дээрх эрхэмүүдийг нэрлэвэл НХОГ-ын дарга Ц.Ариунбаяр, НМТГ-ын дарга О.Чинзориг, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр зэрэг нийслэлийн хэмжээнд хамгийн их хөрөнгө санхүүгийн мэдэлтэй газрын дарга нар байсан байх юм. Улмаар дарга нарын найр хавтгайрч нэг нэгэндээ агсам тавьснаар НХОГ-ын дарга Ц.Ариунбаяр Ж.Тогтохбаярыгаа зэрлэгээр зодож хүнд гэмтэл учируулсан хэрэг болжээ. Су.Батболдын эхнэрийн дүү гэгдэх Ц.Ариунбаяр нь угаас авир муутай нэгэн гэгддэг. Зодооныг салгахаар эгч нь очсон ч төрсөн эгчийгээ элдвээр хараан хөөж туун хөгөө чирцгээсэн бололтой юм. Улс орныг удирдаж байгаа эрхмүүдийн энэ хөгийн явдал нь наанаа архи ууж аархсан хэдэн нөхдийн үйлдэл мэт боловч учиг дээрээ нийслэлийн фракц дундаа хагралтай, хэрүүлтэй байгааг нотлож байх шиг. Хаа сайгүй үер усны аюул нүүрлэж, хүүхэд хөгшидгүй амь нас эрсдэж байхад энэ мэт нийслэлийн дарга нар муудалцаж энд тэнд зодоон цохион хийж явах нь хэр зохистой асуудал вэ. Эрхэм хотын дарга Су.Батболд та хадам болоод цэргүүдийнхээ үйлдэлд анхаарал тавьж хариуцлага тооцно уу.

Эх сурвалж: Chuhal.mn


Буцах