Улс төрийн ширүүн өрсөлдөөнд 20-иод жил “үзэлцэж” яваа Д.Арвинг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамгийн ойрын хүн байсан гэж олон хүн үздэг.
Бүр Н.Энхбаярын ээж Бүдхандтай хамт “Говь” саун, “Монгол костьюмс”-аар үйлчлүүлжээ гэсэн мэдээллүүд, цаашлаад намын бүлгийн хурал дээр улайм цайм өмөөрч байсан зэрэг нь үүнийг баталдаг. Гэвч Н.Энхбаярыг хүнд үед нөгөө дайчин хатагтай маань таг дуугүй болчихсон нь сонин. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан болохоор нь” Амаа үдүүлчихэж, ийм хүн байсан юм уу” гэсэн дүгнэлт хийх нь ч байсан.
Юутай ч нам нь түүнийг хаялгүй Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрхээр шагнасан нь үнэн. Харин тэрээр намаасаа нэр дэвшин ялж гарч ирчихээд нам миний эсрэг ажилласан хэмээн ярьсан байх юм. Хэрвээ нам нь эсрэг ажилласан юм бол Д.Арвин хатагтай хэрхэн ялж чадсан байх вэ. Үүнийг Д.Арвины ээлжит улс төр гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Тэрбээр гомдсондоо намаас гарах өргөдлөө өгч, МАХН-д биш АН-д гишүүнээр элсэх гэж байна гэсэн “мэссэж” одоо ид хүчтэй нисч байна.
Энэ талаар БЗД-ийн иргэд янз бүрийн байр суурьтай байгаа аж. Тухайлбал 18-р хороон иргэн Гүнчин-Иш:-Арвинд бид саналаа өгсөн нь үнэн. Арай ч нэрийг нь дэвшүүлсэн, өөрийг нь дэмжсэн намаа хаяад явчих хүн гэж бодохгүй байна. 8-р хорооны иргэн Цэрэнбалжир:- Намын дотоодод ямар ч асуудал үүсч болно. Үүнийг улс төрч хүн ухаалгаар шийдэх ёстой. Ард түмний сонголтод гомдож туних эрх хэнд ч байхгүй гэж бодож байна. 1-р хорооны иргэн Алтансувд:- Нам намайг дэмжээгүй гэж Арвин гишүүний яриад байгааг ойлгохгүй байгаа. Харин ч дэмжээд тойрог өгөөд нэр дэвшүүлсэн. Иргэд бид дэмжиж саналаа өгч төр түш гэж явуулснаас үймүүл гэж явуулаагүй. Гэтэл гишүүн маань иргэд бидний сонголтыг улс төрийн шоу болгож байгаад харамсаж байна. 3-р хорооны иргэн Товуудорж:-Арвин гишүүнийг бид бүх талаар дэмжсэн. 4 удаа энэ намаас нэр дэвшиж сонгогдчихоод нам цөөнхи болсон энэ хүнд үед намаа хаяж явж байгаа бол Арвинтай яриад байх зүйл байхгүй. 4-р хорооны иргэн Дэмчигсүрэн:-Арвин гишүүн маань арай л түргэдчихэвүү дээ гэж бодогдож байна. Түүнийг ямар нам нэр дэвшүүлж, дэмжиж, тэр өөрөө ямар тугийг дээрээ өргөж, ямар намын бодлого хөтөлбөр ярьж явсан билээ. Арвин гишүүн үүнийгээ ойлгох байлгүй дээ хэмээн ярьсан байна.
Зарим хүмүүс Арвинд алдах юм байхгүй. Тэртээ тэргүй улс төрийн карьераа ингээд дуусгаж байна гэж үзэх хүн байхад намаа хамгийн хүнд үед нь хаяж явж байгаа учраас жинхэнэ урвагч гэж үзэх хүн ч байна. Юутай ч Д.Арвин гишүүний энэхүү “хөдөлгөөн”-ийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тунгааж буй биз ээ.
| < Өмнөх | Дараахи > |
|---|
Д.Арвин намаасаа гарснаар улс төрийн карьераа дуусгаж, насаараа “урвагч” гэж дуудуулах уу?










Сэтгэгдлүүд