2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь- таны үүрэг” хэлэлцүүлэг боллоо

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь- таны үүрэг” хэлэлцүүлэг боллоо

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас санаачлан тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-таны үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгийг өнгөрсөн 5дахь өдөр  зохион байгуулагджээ .

Хэлэлцүүлэгт дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид,  хороодын Засаг дарга нар болондүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлий гишүүд болон бусадбайгууллагын удирдлага, төлөөллүүд оролцов. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-таны үүрэг” сэдэвт хэлэлцүүлэгээр дүүргийн Прокурорын газраас бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах, залилан мэхлэх болон архины хордлогын улмаас хүний амь нас хохирсон хэргийн талаарх ойлголт, түүний шалтгаан нөхцөлийг танилцуулсан юм.

Дашрамд мэдээлэхэд, уг хэлэлцүүлэг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа зарим  төрлийн гэмт хэрэг зөрчлийн талаар ойлголт өгөх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээрх хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn