2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДАРТАЙ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

     Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинарыг  өчигдөр зохион байгууллаа. Семинарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Жайка, Эрчим хүчний яам, Хавдар судлалын үндэсний төв, НЭМҮТ, Барилга хөгжлийн төвийн төлөөлөл багтсан 100 гаруй хүн оролцов. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл мэндийн төв нь ажлын байрандаа асбестын тоосонд шууд өртөж буй хүмүүсийг байгууллага тус бүрээр тодорхойлж эмнэлэгтээ бүртгэлжүүлэн хяналтад оруулах ажлыг санаачилжээ. Энэ удаагийн сургалт нь дээрх ажлын эхлэл юм байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв хурлаар дамжуулан асбестын тухай хувь хүн, төрийн үйлчилгээний байгууллагуудад мэдлэг мэдээлэл олгож буйгаараа ач холбогдолтой.

    Монгол Улсад асбестын нөлөөнд цахилгаан станцын засварчин, барилгын материал худалдаа эрхлэгч, барилгын ажилчин, шугам сүлжээний засварчин зэрэг ажил мэргэжилтэй холбоотой 4000 гаруй хүн өртөж байгааг ЭМЯ, ЭМШУҮИС-ийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат, магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийн утсархаг бүтэцтэй бутрамтгай чулуулаг эрдэс бөгөөд хүний биед хор уршигтай юм. Асбест агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүн хорт хавдар тусах аюултай тулгардаг байна. Манай улсын хувьд асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд илүү ашигладаг. Мөн автомашины тоормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа нь асбестын тоосонцорт өртөж, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх, төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Энэхүү хуралд оролцож буй төлөөлөгч Кишикава Шёожиро “Япон улсад асбестын хэрэглээг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Бид эртээс барилгын материалдаа асбестыг өргөн ашигладаг байсан. Үүнээс үүдэлтэй өвчин эмгэг туссан тохиолдолд тодорхой халамжийг манай улсаас иргэддээ олгодог” гэв. Манай улсад асбестыг анх 1961 оноос эхлэн дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбаруудад хэрэглэж эхэлсэн. Тодруулбал, дулааны цахилгаан станцад шугам сүлжээний хоолой шавах, дулаалах, галлах, барилга угсралтад хана тусгаарлах, чигжихэд ашигладаг байна.

Г.Нямсүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.