2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, тархалтыг бууруулах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аян нийслэлийн хэмжээнд эхэлж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/263 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн  наймдугаар сарын 17-ний өдрийг хүртэл “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулахаар боллоо. Уг аяны нээлтийг баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлэх бөгөөд нийт 90 минутын хугацаанд зохион байгуулах юм.

Хотын гол гудамж болон туслах зам дагуу замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн зах болон замын хөвөө хажуугийн далан дээр ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс алба, хороод, Сууц өмчлөгчдийн хороо, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, НҮГ-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд оролцоно.

Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн хашаан доторх болон хашааны гаднах, хашаа дагасан хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэгтэйгээр оролцох юм.  Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд нэгдэж, хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.