2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Байшин хороодын авто замыг нөхөх ажил эхэллээ

Байшин хороодын авто замыг нөхөх ажил эхэллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 12-ны өдрөөс гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн билээ. Иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хүрээнд дүүргийн НҮГ-3 ОНӨААТҮГазраас 3 дугаар хороо буюу Сансарын тунель орчмын орон сууцнуудын дундах замыг нөхөх, сэргээн засварлах ажлыг өнөөдрөөс хийж эхэллээ.

Дашрамд дурдахад, төлөвлөгөөний дагуу НҮГ-3 ОНӨААТҮГазраас  дүүргийн 15 байшин хороонд нийт 1976 м.кв талбайн замын нөхөөсийг хийж, сэргээн засварлах юм. Харин өнгөрсөн хугацаанд тус газраас дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.