2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадын шилдгүүд тодорлоо

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадын шилдгүүд тодорлоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачлага, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өчигдөр олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг даргын орлогч Н.Алтаншагай, “Сантис” сургалтын төвийн захирал Аndrew нарын хүмүүс оролцлоо.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  хэлсэн үгэндээ “Жил ирэх тусам оролцогчдын маань чадвар өсч байгаа нь харагдлаа. Хүүхдүүдийн маань түвшин ахиж, оролцож байгаа сурагчдын тоо өсч байгаад талархаж байна. Дэлхийд өрсөлдөх мэдлэг, туршлагатай оюунлаг залуус болоорой” гэв.

Өрсөлдөөн ихтэй болсон энэ жилийн англи хэлний олимпиадад тэргүүн байрт 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, удаах байрыг 104-р сургуулийн сурагч Ц.Цэвээнравдан, гуравдугаар байрт 105-р сургуулийн сурагч Б.Сарнай нар шалгарав. Эдгээр гурван сурагч Сингапур улсын хэлний түвшин ахиулах зуны сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болсон юм. Харин 4-8 дугаар байрт шалгарсан сурагчид олимпиадыг хамтран зохион байгуулсан “Сантис” сургалтын төвд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан бол 9-21 дүгээр байрт шалгарсан сурагчдыг Д.Сумъяабазар гишүүн өөрийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.

 

Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиад нь дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг “Англи хэл” сурах, ЭЕШ-ыг амжилттай өгөх үйл явцыг дэмжих, амжилттай суралцагсдыг урамшуулах, сурталчлах, цаашид гүнзгийрүүлэн суралцуулах зорилготой билээ.  Цаашлаад улсын болон олон улсын төвшинд өрсөлдөхүйц сурагч, оюутан, мэргэжилтэн болоход нь томоохон дэмжлэг үзүүлж буй юм.

Олимпиадын нэгдүгээр шатыг дээрх сургуулиудын 12-р ангийн нийт 670 суралцагчдын дунд тест хэлбэрээр 2018 оны 05-р сарын 28-ны өдөр сургууль тус бүр дээр зохион байгуулжээ. Ингээд тестийн оноогоор сургууль тус бүрээс шалгарсан эхний гурван сурагч, нийт 21 сурагч тавдугаар сарын 30-нд 67-р дунд сургууль дээр хоёр дугаар шатны шалгаруулалтанд орлоо. Хоёрдугаар шатанд шалгарсан сурагчдыг “Миний ирээдүйн зорилго” сэдвээр эссэ бичлэгийн болон өөрийгөө англиар хэрхэн зөв, цэгцтэй бусдад илэрхийл чадаж байгаагаар нь өрсөлдүүлэв.

 

 УИХ-ын гишүүний ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулах юм. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилсан дүүргийнхээ хүүхэд залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгох чин хүсэл өвөртөлсөн энэхүү олимпиадад сурагчид амжилт гаргахын тулд эртнээс бэлдэж, жил ирх тусам өрсөлдөөн ширүүсч байгаа талаар зохион байгуулагчид ярьж байв. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн зүгээс залуу үеийг сурч хөгжихөд энэхүү уламжлалт олимпиад томоохон дэмжлэг болдогт талархаж буйгаа хэлж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.