2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БАЙР, СӨХ, ЦАХИЛГААН, УТАС, АВТОМАШИНЫ ТОРГУУЛИА ХЭРХЭН ХЯЛБАР ТӨЛӨХ ВЭ

БАЙР, СӨХ, ЦАХИЛГААН, УТАС, АВТОМАШИНЫ ТОРГУУЛИА ХЭРХЭН ХЯЛБАР ТӨЛӨХ ВЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Төрийн банкнаас иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх  зорилгоор  олон төрлийн дэвшилтэт цахим үйлчилгээг нэвтрүүлж ирсний нэг нь Биллингийн үйлчилгээ билээ. Биллингийн үйлчилгээ нь харилцагч хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг олгодог цахим үйлчилгээ юм.

Харилцагчдын цаг завыг хэмнэсэн энэхүү хялбар үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор Төрийн банкны хамт олон өнгөрөгч бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хэрэглээний төлбөрөө хялбар төлцгөөе” уриатай Биллингийн өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, цахим үйлчилгээний цогц шийдэл Гялсбанк үйлчилгээнд төлбөргүй бүртгүүлэх, орон сууц, цахилгаан, СӨХ, интернет, утас, кабель, автомашины торгууль зэрэг төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөхөөс гадна тухайн өдөр  бүртгүүлсэн харилцагчдаас 5 азтан шалгаруулсан бол Гялсбанк хэрхэн сайн ашиглах вэ төлбөр түргэн шилжүүлэх уралдаан зарлан хамгийн сайн сурсан 10 хүнийг урамшууллаа.

Мөн Биллингийн өдөрлөгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд Төрийн банкны ажилтан, Азийн тивийн шилдэг тоглогч сагсчин Э.Дөлгөөний нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ дуучин Мэнд-Амар, Хишигдалай, Баярцэцэг, Идэржавлан, Rose wood, Люмино хамтлаг өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьлаа.

Хэрэв харилцагч та байгууллага хамт олноороо Хэрэлэгээний төлбөрөө хэрхэн хялбар төлөх талаарх заавар зөвлөгөө авахыг хүсвэл 2018.06.28-ныг дуустал хугацаанд Төрийн банкны marketing@statebank.mnхаягт хүсэлтээ ирүүлнэ үү.

Төрийн банкны Биллингийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn/w/mn/m323хаягаас аваарай.

 

ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.