2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ Д.ГАНТУЛГЫГ АВЧ ҮЛДЭХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭМЭЭН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ Д.ГАНТУЛГЫГ АВЧ ҮЛДЭХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭМЭЭН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ

Нийтлэлийн төрөл: Site News, УИХ

	 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ Д.ГАНТУЛГЫГ АВЧ ҮЛДЭХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭМЭЭН БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖЭЭ

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуралдлаа. Хуралдаанаас чуулганд задгай саналтайгаар оролцох шийдвэрт хүрсэн байна. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бол МАН-ын дарга У.Хүрэлсүх “Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэсэн утга бүхий үг хэлжээ.

Харин МАН-ын бүлэг дэх эмэгтэй гишүүдийн зүгээс уг саналыг эсэргүүцэж, “Хүчингийн асуудлаар бид саналаа хайрцаглаж чуулган руу орохгүй. Тэр эмэгтэй ямар хүн байлаа ч эрхийг нь Д.Гантулга гишүүн бүдүүлгээр зөрчсөн” гэх байдлаар асуудал ханджээ. Ингэснээр хаалттай хуралдаанаар гишүүд саналаа өөрсдийн хүслээр өгөхөөр болсон аж.

Хуралдааны үеэр Д.Гантулга гишүүн “Намайг ойлгож, дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн утгаар үг хэлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байж, шалгуулах боломж бүрдэнэ” гэх үүднээс хуулийн гаргалгааг нь тайлбарласан байна.

Мөнхүү А.Сүхбат гишүүн “Д.Гантулгыг аваад үлдмээр байна. Гэхдээ энэ дандаа согтуу явах юм” гэхчлэн ярьсан аж.

Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=107736

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.