2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Судлаачид хар тамхины эсрэг бүрэн хэмжээний гарын авлагыг анх удаа хөрвүүллээ

Судлаачид хар тамхины эсрэг бүрэн хэмжээний гарын авлагыг анх удаа хөрвүүллээ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Нийгэм

 

Дэлхийн улс орнуудад тулгамдаад буй хамгийн том асуудал бол мансууруулах бодисын хууль бус худалдаатай тэмцэх явдал. Ялангуяа залуу үеийг энэ аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах асуудал юм.  Энэ үүрэг хариуцлага зөвхөн төр засаг гэлтгүй, хувь хүн, хэвлэл мэдээлэл, багш сурган хүмүүжүүлэгч, бизнес эрхлэгчдын нийгмийн хариуцлага бөгөөд энэхүү тэмцэлд залуус нэгдэж, чин сэтгэлээсээ хамтран ажиллах зорилгоор  Мутлу Челикийн “Хар тамхи” номыг  орчуулсан байна.  

Тодруулбал,  Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү  нийгмийн хариуцлагаа ухамсарлан, ирээдүй болсон хүүхэд залуусыг дээрх гэмт үйлдлийн золиос болохоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор БНТУ-д хэвлэгдсэн “Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнтэй хэрхэн тэмцэх” талаарх  энэхүү номыг ҮБХИС-ийн доктрант, ХурандааБ.Чинбат, ҮБХИС-ийн докторант, Хурандаа Ж.Наранбаатар хамт орчуулан хүргэж байгаа юм.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, судлаач Г.Батхүү: “Цаашид уламжлалт бус аюул заналтай холбоотой байгалийн гамшигт үзэгд­эл, дэлхийн цаг уурын дулаарал, хү­ний амьдрах орчны бохирдол, халд­­варт өвчний тархалт, ядуурал, ол­ныг хамарсан цагаачлал, эмх зам­­­бараагүй дүрвэлт, үндэстэн дам­на­сан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын зөө­­вөр, цөмийн түүхий эд, материал хул­гай­лах, дамжуулах, худалдаалах оролд­лого, хүний наймаа, олон улсын тер­роризм гэх мэт аюу­лын хүрээ өргөнтэй, хил хязгаар нь тэлэх төлөвтэй асуудлуудаас манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж болох бодит байдлыг судалж хүргэх болно.” гэв.

Хар тамхитай хэрхэн тэмцэж, бодит үр дүнд хүрч болохыг уг номонд тоо баримт, жишээтэйгээр дурьдсан бөгөөд  уг номын нээлт 2018-06-09-ны өдрийн 13:00 цагт Азхур номын дэлгүүрт болно.  Хар тамхитай тэмцэгчдэд, хар тамхинаас гарах гэж байгаа, энэ төрлийн эрсдэлд орж болзошгүй хүн бүрт гарын болохуйц уг номын талаар болон нээлтийн арга хэмжээний талаар эргэж мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.