2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно

Дэлхийд тэргүүлэгч банкууд “Тогтвортой банкны зарчим”-тай болно

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм

Дэлхийн 5 тивийн 19 орны тэргүүлэгч 26 банк хамтран банкуудын бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нийцүүлэхээр “Тогтвортой банк”-ны зарчмыг батлахаар хэлэлцэж, бусад банкуудыг нэгдэхийг уриалж байна.

Учир нь дэлхий дахинд тогтвортой хөгжлийг хангахад дэлхийн санхүүжилтийн гуравны хоёрыг гүйцэтгэж буй банкны салбарын үүрэг оролцоо өндөр юм. Уг үйл ажиллагаанд Монгол  Улсыг төлөөлөн Голомт банк дуу хоолойгоо нэгтгэж байна.

(Голомт банкны санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец болон НҮБ-ын Байгаль орчин санхүүгийн Санаачилга багийн тэргүүлэгч Симон Деттлинг, Их Британи, Лондон 2018.04 сар)

______________________________________________________________

Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг

Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд тулгуурлан ажиллах нь манай банкны үнэт зүйлсийн гол цөм нь юм. Бидний бизнесийн үйл ажиллагаа нь нийгмийн урт хугацааны хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад оршдог.

______________________________________________________________

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилгын хэрэг эрхлэх газрын удирдлага дор боловсруулагдаж байгаа Тогтвортой банкны зарчимд:

  • Банк нь өөрийн бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр, бүс нутаг болон үндэстний хэмжээний тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах;
  • Тогтвортой хөгжлийг хангасан олон улсын банкны жишгийг тогтоох;
  • Банкууд үндэсний хэмжээнд болон олон улсад хэрэгжүүлсэн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өсөлтөд өөрсдийн оруулсан хувь нэмрийг тайлагнадаг байх;
  • Нийгэмд үзүүлж буй банкуудын нөлөө, хариуцлагатай байдлыг олон нийтэд ил тод болгох;
  • Тогтвортой ирээдүйг бүтээхэд банкны салбарын оролцоог өсгөх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн зарчмууд тусгагдаж байна.

“Тогтвортой банкны зарчим”-д хөрөнгийн удирдлагын тогтолцоонд мөрдөгддөг “Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчим” болон даатгагчдад зориулсан “Тогтвортой даатгалын зарчим”-тай адилаар үндсэн үзэл баримтлал, нэгдсэн хэм хэмжээг тодорхойлж өгсөн юм.

Оролцогч банкуудын анхны уулзалт 2018.04.19-20-ны өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан бол зарчмын төслийг 2018.11.26-нд Парист зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилгын байгууллагын Олон улсын дугуй ширээний зөвлөлдөх уулзалтын үеэр дэлхий нийтэд танилцуулах юм байна.  

Голомт банкны санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилга буюу UNEP FI–ын Банкны Хорооны Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудын төлөөлөгч бөгөөд Тогтвортой банкны зарчим боловсруулах үндсэн ажлын хэсэгт Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байна. Тэрбээр хэлэхдээ:

Дэлхийн бүх тивийн банкны салбарын тэргүүлэгчидтэй хамтран ажиллаж, хүсэл эрмэлзлээ нэгтгэн, харилцан туршлага солилцсон онцгой боломж байлаагэж тэмдэглэсэн байна.

Тогтвортой банкны зарчим боловсруулах ажлын хэсэгт орсон дэлхийд тэргүүлэгч банкууд:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.