2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Сэтгүүлчийг загнасан прокурорын ажилтан гурван сарын цалингаа 20 хувиар хасуулжээ

Сэтгүүлчийг загнасан прокурорын ажилтан гурван сарын цалингаа 20 хувиар хасуулжээ

Нийтлэлийн төрөл: Site News, Twitter

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлч асуулт асуухад "Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм бэ" гэж загнасан билээ.

Тухайн үед прокурорын хэлсэн үгийг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байсан. Хамгийн үнэнд ойртсон дүгнэлт бол сэтгүүлч оновчтой, тодорхой асуулт асуух ёстой гэсэн зарчмаа барилгүй мэргэжлийн алдаа гаргаж, прокурор төрийн албан хаагчид байх ёсгүй авир гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэдэг дүгнэлт.

Гэхдээ сэтгүүлчид олны өмнө ил гараад байдаггүй прокурорын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг ашиглан олон асуулт асууж, хариулт авах гэж оролдсон нь үнэн.  

Харин сэтгүүлчийг загнасан гэх түүнийг прокурорын байгууллагаас сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан У.Эрдэнэтуяа прокурорт гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.