2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Наадам биш хоёр багийн халз тэмцээн болох вий

Наадам биш хоёр багийн халз тэмцээн болох вий

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Наадам биш хоёр багийн халз тэмцээн болох вий

Наадам зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж энэ жилийн наадмын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарыг ажиллуулахаар болжээ. Наадмаа нээж, хаах тоглолтын найруулагчаа сонгочихдог юм байж.

Харин бөхчүүдээ эв зүйтэй барилдуулах асуудлаа хэзээ ярих вэ. Одоо бол улсын наадмын өмнө бөхчүүдийнхээ өнгийг хардаг заалны хэдэн барилдаанаа ч хийж чадахаа байлаа. Наад зах нь өнөөдөр Монгол Улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болох байв. Гэвч Монголын үндэсний бөхийн нэг холбоо нь Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч хийх гэж байгаа тул, Монголын үндэсний бөхийн нөгөө холбоо нь эсэргүүцсэн тул цуцлав. Өчнөөн жил нисэх хүчний өдөртэй давхцуулан хийж ирсэн барилдаанаа ИНЕГ-ын удирдлагууд бөхийн холбооны хэрүүлд үрэгдэхээс эмээгээд больчихсон хэрэг. АТГ-т  шалгуулах хүсэлт гаргачихсан байгаа болохоор арга ч үгүй юм.  
Ийнхүү нэг нэгнээ хууль бус гэж цоллосон хоёр холбоо бөхийн барилдаануудыг ч зүгээр хийхээ болих нь ээ. Саяхан гэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын гурван аварга болох Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нарын нэрэмжит улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Спортын төв ордонд болсон. Энэ барилдаанд мөн л нэг тал нь оролцсон тухай бөх сонирхогчид гомдоллон ярьж байна. Хоёр холбоо хэн нь жинхэнээ үзэх завсарт олон түмний хандиваар боссон Бөхийн өргөө ханхайн дүнхийж, бөхөд хорхойтой монгол эрчүүд наадмын өмнө ярих зүйлгүй гүлдийж сууна. 
Бөхчүүд нь хуваагдсан ийм битүү дүлий байдал үргэлжилсээр иргэд ч жалга, довоороо талцах шинжтэй болчихлоо. “Их Эе”-ээ хуралдуулж эв зүйгээ олохгүй наадам хүргэвэл юу болохыг төсөөлөх гээд үзье. Өнөөдрийн хандлагаар нь харвал хоёр холбоонд хуваагдсан бөхчүүд багийн барилдаан хийх шинжтэй байна. “Тэр холбооны энэ аймгийн арсланг өнөө жил тав давуулахгүй ээ хө. Чи амална шүү”, “Өөрийнхөө хүнийг дэмжээд энэ даваанд өвдөг шороодчих. Наадмаа тэдний холбоонд алдсанаас л дээр” гэх яриа явахыг үгүйсгэх арга алга. Хэрэв ингэвэл өв уламжлалаа бодсон ч, үндэснийхээ бахархал, наадамчдын сэтгэл санааг харсан ч тун муухай юм. Сар гаруйн дараа Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр болох нь зайлшгүй. Наадмын нээлт, хаалтыг хэрхэн хийхээ ч ярьчихлаа. Харин бөхчүүд эв зүйгээ олж амжих уу гэдэг л байна. 


Үндэсний шуудан сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.