2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » Яагаад ард түмэндээ үнэнийг хэлж болохгүй байгаа юм бэ?

Яагаад ард түмэндээ үнэнийг хэлж болохгүй байгаа юм бэ?

Нийтлэлийн төрөл: УИХ , Улс төрч

Монгол Улсын эдийн засаг хүндэрч байна. Ээлжит бус чуулганаар шийдвэр гаргах шаардлагатай. Эдийн засаг хөгжлийн сайд эдийн засаг хөгжиж байна, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй 2 дахин хчмдарсан гээд яриад байх юм. Би хэдэн тоо хэлье. Төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувиас наашгүй болчихоод байна. Энэ бол сүүлийн 13 жил үзээгүй төсвийн алдагдал, маш муу үзүүлэлт. Төсвөөс гадуур 3 их наяд төгрөгийг хэвлээд зах зээл рүү допинг маягаар шахчихсан.

 

Энэ допинг хар тамхи эргээд гарахаар Монголын эдийн улам хүнд байдалд орно. Энийгээ өсөлт гээд байх юм. Монголчуудын хувьд хамгийн хүнд үеүүд ирэх нь. 1 тэрбум долларын данс гадагш зугтаасан. Бензин жижиглэнгийн үнэ бөөний үнээсээ давчаад байна. Орон сууцны үнийг нэг сая төгрөгт барина гэсэн яасан. Хамгийн хямд байр м2 2 сая төгрөг болчихлоо. Монгол улсын гадаад үнэлгээ унасан. Чингис бонд, Самуурай бонд гээд Монголчууд өрөөс өрийн ангал руу нисч байна. Яагаад ард түмэндээ үнэнийг хэлж болохгүй байгаа юм. Хуурамч мэдээллээр ард түмнээ бүү төөрөгдүүл.

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.