2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү

Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дөрвөн гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ: -Төрийн албанд ажиллаж байсан гэдэг шалгуураар зарим хүн нэр дэвшиж байна. Уг нь Цэц гэдэг бол жинхэнэ хуульчдын ажиллах газар. Би Үндсэн хуулийн цэцэд улстөрчид ажиллаж болохгүй гэж боддог. Д.Одбаяр даргатай би нэг нам, ойр дотно байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшиж байхад нь дэмжээгүй. Яагаад гэвэл тэр хүн улстөрч учраас тэр. Ер нь цаашдаа Ерөнхийлөгч гурван хүнийг томилуулахаар "Ерөнхийлөгч Цэц дээр гурван кноптой боллоо", УИХ-аас гурван хүнийг нэр дэвшүүлж томилуулахаар "УИХ-ын дарга гурван кноптой боллоо" гэж хардгаа болих хэрэгтэй. Шинээр томилогдож байгаа хүмүүст хэлэхэд, улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү. Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай. Гэхдээ нэгэнт бүлгийн шийдвэр гарсан. Тиймээс та бүхнийг дэмжинэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.