2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Хоншоор чинь дутна шүү Батбаяр аа

Хоншоор чинь дутна шүү Батбаяр аа

Нийтлэлийн төрөл: Улс төр

Хоншоор чинь дутна шүү Батбаяр аа

Төсвийн тодотгол, мөнгөний бодлогоо ярих ёстой. Эдийн засгийн хүндрэл өвөл нэг, хоёрдугаар сард мэдрэгдэж эхэлсэн. Монголбанк касс биш, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг газар биш, үндсэн ажлаа хий гэж би өмнө нь хэлж байсан.Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж үг бий. Энэ засаг яг ийм байдалтай байна. Бий болсон нөхцөл байдлаа ч ойлгохгүй  байна. Ийм байж яаж төрийн ажил явуулдаг байна аа.Төгрөгийн ханш суларч, төсөв хүндэрчихээд байхад Сангийн сайд нь энэ ордонд үзэгдэхгүй юм. Энэ улсын эдийн засгийн хямралын асуудал ярьж байхад Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын аль аль нь алга. Ийм байхад Эдийн засгийн хөгжлийн сайд “Амьдрал сайхан байна” гээд хөөрцөглөөд байдаг нь ямар учиртай юм.

 

Хэнэггүй гэхэд арай хэтэрч байгаа юм биш үү? Та нар ажил хийж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд зайлцгаагаач. АН-ын чаддаг хэсэгт нь ажлаа өг. УИХ-ын дарга Засгийн газрын улаан хамгаалагч хийдгээ зогсоо. Засаг их худлаа ярьж байна. Бүтэн жил худлаа ярилаа. Засгийн газар 1700 км зам ашиглалтад өгнө гэж худлаа ярьж байна. Та нар ажил аваад эхлүүлсэн зам ердөө 300-хан км зам байгаа. Цаад талд нь үлдсэн зам нь түрүүчийн Засгийн газрын, бүр Жасрай гуйан Засгийн газрын үед эхлүүлсэн зам байгаа. Баянхонгорын зам ашиглалтад орчихлоо хэмээн Батбаяр сайрхаж байна. Жасрай гуай наад замыг чинь эхлүүлсэн юм. Мэдэж байна уу? Энэ жил зам бариагүй, тууз хайчилсан. Энэ жил 15 мянган айлын орон сууц ашиглалтад өгч байна гэж ярьсан. Сэлбийн хойно, Нисэхийн хойд дэнж гээд хоёрхон газраас өөр та нарын эхлүүлсэн байшин байхгүй шүү. Бүгд өнгөрсөн Засгийн газрын үед эхэлсэн байшин. Ингэж худлаа хэлээд Монголын эдийн засгийг авч явна гэвэл ёстой хоншоор чинь дутна шүү Батбаяр аа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.