2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Э.Бат-Үүл хотын даргын ажлаа санагалзав уу

Э.Бат-Үүл хотын даргын ажлаа санагалзав уу

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Хотын дарга асан баатар Э.Бат-Үүл хотын даргын ажлаа санагалзаад хэцүү байгаа бололтой. Өнгөрсөн хоёр, гуравдугаар сарын заагаар гэр хорооллын иргэд жагслаа л гэсэн. Гэр хороолол хөдөлгөөний гуравдугаар чуулганыг хийлээ л гэсэн. Амьдрал ахуйгаа өөд татахаар, утаа униарыг бууруулахаар өөрсдийн санаачлагаар жагсаж чуулав уу гэтэл ард нь хотын экс дарга Э.Бат-Үүл байж таарсан. Жилийн өмнө ч гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдэд хотын захиргаанаас 20 тэрбум төгрөг нэхэх хөдөлгөөн өрнүүлнэ гээд л баатар дарга харайж явсан.

Саяхан гэр хорооллын иргэд Сүхбаатарын талбай дээр улаан майхан дэрвүүлэн жагслаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд шаардлага тавьж байгаа гэнэ. Газаргүй, орох оронгүй болсон иргэд эрх ашгаа хамгаалан улаан майхан дэрвүүлж дээ хэмээн бодтол ар талд байгаа “муур багш” нь дахиад л хотын экс дарга Э.Бат-Үүл сууж байдаг. Суухаар барахгүй телевизээр гарч, үг хэлж хотын дарга нарт шаардлага хүргүүлж, уулзаж, зөвшилцөнө хэмээн сүр бадруулав.

Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх хийсэн шиг хийвэл тун ирээдүйтэй хэрнээ үр дүн маш тааруухан болсон ажлыг Э.Бат-Үүл дарга эхлүүлж, түүнээсээ болж өөрөө сонгуулиар мулт үсэрснээ мартаад л байгаа бололтой.

Бас Үүл даргын багийнхан хот толгойлж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104 тэрбум төгрөг ашиггүй хийсгэснийг өдгөө тэрээр мартжээ дээ.

Э.Бат-Үүл даргын үед буюу 2012-2016 онд  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч  таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсон амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй байдаг. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарсан бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарсан гэпэг судалгаа ч бий. Тэр 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ.   Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь тун бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх, мөн бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан аж.

Энэ бүхнийг Э.Бат-Үүл баатар ор тас мартаад, харин ч нүүрийг нь харахаас яс хавтайм гэр хорооллынхондоо өөрийгөө авралын од болгон итгүүлээд хамт тууж явах юм. Нөгөөдүүл нь ч баатар даргын балгийг мартаад улаан майхнаас толгойгоо цухуйлган өнөөдрийн удирдлагыг зүхэж суух.

Э.Бат-Үүл баатрыг хараад байхад хуучин ажлаа л сүрхий санаад байгаа бололтой. Өнөөдрийн болоод бүтээд байгааг шүүмжилж, “Би дарга байхдаа ингэсэн, тэгсэн. Манайхан л үнэлдэггүй болохоос. Би хот удирдвал өнөөдрйин хэд шиг ингэхгүй” хэмээн цухалдаж харагддаг болж. Нэг наст цэцэг тарьж, хэдэн замын уулзвар шинэчилсэн, тээврийн хэрэгслийн төлбөрийг цахимжуулсан гээд хийсэн ажил бийг үгүйсгэхгүй. Тэр цаг үе хойно хоцорсон.

Өнөөдөр цоо шинэ бүтээн байгуулалт өрнөж байна. Гэтэл Үүл дарга нийслэлийн ИТХ-д байгаагаа ч умартаад хотын даргын ажлаа л санаад горьгүй ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.