2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм

Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ


Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм 

 

1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин, "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй юм. Тэгвэл энэ өдрийг монгол улс 25 дэх жилдээ тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн хамгийн отгон салбар болох цахим сэтгүүлзүйн салбарт түүчээлэн үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо "Мэдэх эрх, таны эрх чөлөө” уриан дор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа гишүүн сайтынхаа эрх ашгийг хамгаалах, үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээн дэлгэрүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

 

105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбар хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу нэгдэж, хүчээ хавсаргаж байна. Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нь Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Мэдэх эрх, таны эрх чөлөө” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөний тухай санал солилцлоо. Уг арга хэмжээнд сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн багш нар, УИХ гишүүд, дэд сайдууд, МСНЭ, МОСАХ, өдөр тутмын сонины холбоо болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn