2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Дайчинхүү: Хууль бус газрын наймааны ард хэн байгааг илчилнэ

Б.Дайчинхүү: Хууль бус газрын наймааны ард хэн байгааг илчилнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

 

 

Барьж байсан барилгынх нь хажуу талын газрыг аваагүйн төлөө барилгаа нураалгуулж хохирч байгаа иргэн Б.Дайчинхүү мэдэгдлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралтай зэрэгцэн Зайсангийн  бурхантай хөшөөний орчимд баригдаж байгаа таван давхар төмөр карказан барилгыг 200 цагдаагаар бүслүүлэн нураалгаж байгааг тэрээр хэлэв. Иргэн Б.Дайчинхүүд  өмнө нь хажуу талын газрыг 3.5 тэрбум төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг газрын эзэн, зуучлуулагчаар дамжуулан санал тавьжээ. “Гэвч худалдаж авах гээд мөнгө хайсан ч олдоогүй. Тэгээд авах боломжгүй болсон гэдгээ хэлсэн” хэмээн тэрээр хэлж байна. Үүний дараа удалгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А/138 захирамжаар Хан-Уул дүүргийн XI хороонд баригдаж байгаа иргэн Б.Дайчинхүүгийн барилгыг албадан буулгаж, газрыг нь хэвийн хэмжээнд оруулахыг Газрын албаны даргадаа үүрэг болгожээ. Гэтэл газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалт юм. Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа аж. Түүнчлэн  Тусгай хамгаалалтай газар  хуулийн дагуу  барилга байшин барьсан тохиолдолд Байгаль орчны тухай хуулиар Мэргэжлийн хяналтын газрын шинэжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр аливаа обекьтийг татан буулгадаг учиртай. Гэтэл  дүүргийн Засаг даргын захирамжаар төрийн хүчийг далайлган, замын хөдөлгөөнийг саатуулан уг барилгыг буулгаж байгаагийн цаана эрх мэдэл бүхий ашиг зөрчлийн сонирхолтой этгээд байгааг Б.Дайчинхүү хэлж байна. Тэрээр уг газрын эзнийг энэ удаа хэлэхээс татгалзаж байгаагаа нуусангүй. Тэрээр уг барилгаа хуулийн дагуу барьж байгаагаа ийнхүү тайлбарласан юм.

ХУД-ийн Засаг дарга хууль бус захирамж гаргаж, миний барилгыг нурааж байна

“Манайх 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу би 300 метр/кв талбайг ашиглах эрхтэй. Энэ газартаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жуулчдад үйлчлэх барилга барина гээд гэрээ хийсэн. Би энэ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа барьсан. Байшин барих явцад дуугүй байсан төр захиргааны байгууллагынхан гэнэт одоо яагаад Зайсангийн аманд байгаа тэр олон барилгаас ганцхан барилгыг нураах гээд байгаа юм бэ. Тэр жаахан газарт олон зуун цагдаа авчраад байшинг хүчээр буулгаж байгаа учраас би үнэхээр хүч хүрэхгүй байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад үнэнийг нь олж өгөөч гэж хандаж байна гэдгээ хэлсэн юм. Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьж байгаа юм. Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай. Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн барилга байгаа.  Өнгөрсөн намар надад нэг газар авах уу гэсэн санал ирсэн. Тухайн үед тэр газрыг авах гээд мөнгө хайсан ч олдоогүй учраас боломжгүйгээ хэлсэн. Гэтэл тэр үеэс хойш намайг хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барилаа. Энэ Дайчинхүү гэдэг хүн дийлдэхээ байлаа гэх мэдээлэл явж эхэлсэн. Ингээд ХУД-ийн Засаг дарга илт хууль бус захирамж гаргасан. Аль нэг сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаад хүний хувийн өмчид халдах эрх байхгүй. Би яахав, жирийн нэг бизнесмэн Дайчинхүү гэдэг залуу барилгаа нураалгаад хохироо л биз. Энэ гол асуудал биш. Ингэлээ гээд би хоосон хонохгүй. Харин нийгэмд буруу ойлголт тарж байна. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас л мэдээлэл хийж байна" гэв. Тэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаад байна. Шүүхээс түүнд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгаа тул 14 хоногийн хугацаа өгсөн байгаа аж. Уг асуудал ийнхүү шүүхэд маргаантай байгаа тохиолдолд аливаа шийдвэрийг түр түдгэлзүүлдэг хуультай. Гэтэл энэ асуудалд төр ийнхүү хүч хэрэглэн улайрч байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь илэрхий байна.  Газраа 3.5 тэрбум төгрөгөөр үнэлж зарна гэсэн хүнийг нь нэр ус, албан тушаалтай нь олон нийтэд зарлана гэдгээ хэлсэн. Түүнчлэн Дархан цаазтай газарт газрын дуудлага худалдаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Энэхүү заалт нь  далд хэлбэрийн газрын наймаа явагдах эрхийг нээж байна. Түүний оронд дуудлага худалдаа явуулаад улсад татвар нь орж байвал дээр байх нөхцөл үүсээд байгаа тухай ч онцлов... 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.